Мэдээ мэдээлэл

Хятадын Ерөнхий консулын газарт халдлага үйлдсэний улмаас хоёр энгийн иргэн амь үрэгджээ

Хуваалцах:

Салан тусгаарлагчид Пакистаны Карачи хот дахь Хятадын Ерөнхий консулын газарт халдлага үйлдсэний улмаас хоёр энгийн иргэн амь үрэгджээ. “Geo TV” телевизийн мэдээлснээр,  амиа алдсан хүмүүс нь тус консулын газар виз авахаар ирсэн эцэг, хүү хоёр байжээ.
Энэ халдлага өнөөдөр өглөө болсон байна. Гурав юмуу дөрвөн хүн визийн хэлтсээр дамжин консулын газар нэвтрэн орохыг завдаж байсан хэдий ч зэвсэглэсэн харуул хамгаалалтынхан тэднийг зогсоосон байна. Халдлага үйлдсэн этгээдүүд гар бөмбөг болон буугаар зэвсэглэсэн байжээ.
Энэ халдлагын улмаас дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалж байсан хоёр цагдаагийн ажилтан амь үрэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн байна. Халдлага үйлдсэн 3 хүнийг аюулгүй байдлын хүчнийхэн устгасан байна.скачать dle 12.0