Улс төр

22 настай эрэгтэй Х нь Тоёото ланд 200 машинаар бусдыг мөргөж амийг нь хохироосон хэрэг алтны уурхайн асуудалтай холбоотой байж магадгүй

Хуваалцах:

 

Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 10-ны 2:20 цагт Булган аймгийн Бүрэгхангай сумын гурав дугаар баг Их тохойрол гэх газар эрэгтэй хүн автомашинд дайруулж нас барсан гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад СБД-ын 16 дугаар хороо тоотод оршин суух 35 настай эрэгтэй Г-г Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нэгдүгээр багт оршин суух 22 настай эрэгтэй Х нь Тоёото ланд 200 маркын автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон байна. Хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

 Уг хэргийн талаар өөр сурвалжуудын мэдээлнээср, Нэр бүхий алтны компани руу 10 хүн бүлэглэн халдсан. Энэ явцад авто осол гарсан байх магадлалтай. Компанийн нэр одоогоор тодорхойгүй байгаа. Учир нь тухайн сумын нутагт зөвшөөрөлгүй ажилладаг компани байх магадлалтай байна. Одоогоор аймаг, сумаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэх мэдээлэлтэй байна гэсэн юм.

скачать dle 12.0