Дэлхийд / Мэдээ мэдээлэл

”Цахим худалдаачид орон нутгийн бүтээгдэхүүнээ олон хүнд хүргэж байна

Хуваалцах:

Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратеги хэрэгжиж, хөдөө орон нутгийн цахим худалдааг хөгжүүлснээр дижитал технологи, интернэт эзэмшсэн хэсэг авьяастнууд хөдөө орон нутагт суурьшиж, цахим худалдаа эрхэлж эхэлсэн байна. Хөдөө орон нутгийн эдгээр "цахим худалдаачид" хөдөө аж ахуйн шинэ хэлбэрийг судалж, уламжлалт хөдөө аж ахуйн өөрчлөлтийг ахиулахад шинэ эрч хүч оруулж, "Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариаланчид"-ыг хөгжүүлэх бас нэгэн шинэ хүч болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
      Хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэхийг дэмжих
- Өнөөдөр та нарт манай баазад тарьсан жимсийг харуулах болно. Зөвхөн болгоомжтой арчилж тордох л юм бол жимс нь амттай болно... Богино хэмжээний бичлэг хийж буй энэ хүн бол Гуадүн мужийн Хуажөү хотын Шинь-Ань балгасны Пинтянь тосгоны  шинэ тариаланч Лю Зехуа болно. Вичатын видео тавцанд тэрээр "Фаньтао тосгоны дарга" хэмээн хүмүүст танигдсан бөгөөд тэрээр богино хэмжээний видео бичлэг, шууд нэвтрүүлгээр дамжуулан интернэт хэрэглэгчдэд орон нутгийнхаа  жимс жимсгэнэ сурталчилдаг.
Шинь-Ань бол жимсний нутаг бөгөөд хэдэн арван жилийн турш лийчи, шар хальст алим зэрэг жимс тариалж ирсэн юм.  Лю Зехуа багаасаа эцэг эхдээ туслан жимс тарьдаг. Хоёр жилийн өмнө цахим худалдааны чиглэлээр суралцаж, төрөлх нутагтаа бизнес эрхлэхээр буцаж ирээд Гаодүнзай тосгонд тариалангийн мэргэжлийн хоршоо байгуулсан байна. Тэрээр хоршооны гишүүд нь жимс тариалж, хоршоо нь онлайн борлуулалтыг хариуцдаг. Цар тахлын халдварын үеэр жимс худалдан авагчид цөөрсөн ч Лю Зехуа өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өндөр үнээр жимс худалдаж авсан нь тосгоны иргэдийг гайхшируулжээ.
Тосгоны олон оршин суугчид Лю Зехуагийн тариалангийн хоршоонд нэгдсэн бөгөөд тариалалтын талбай нь 500 мү/1га=15мү/-д хүрэв.  Тус хоршоо нь "Компани + бааз + хоршоо + тариаланч" хэмээх хамтын ажиллагааны загварыг хэрэгжүүлж, жимс жимсгэнэ худалдан авахаас гадна тариаланчдыг ажлын байраар хангаж, орлого багатай тосгоны иргэдэд жимсний суулгац, техникийн сургалтыг үнэ төлбөргүй үзүүлж байна. Өнөөдөр тосгоны айл өрх бүр жилд 100 гаруй мянган юанийн орлого олж, өмнөх орлогоо хоёр дахин нэмэгдүүлсэн байна.  
- Цаашид бид хөдөөгийн аялал жуулчлалыг шууд нэвтрүүлэг, богино хэмжээний видео бичлэгээр дамжуулан эрчимтэй хөгжүүлж, тосгоны иргэдийг хамтдаа баяжихад түлхэц өгөх болно гэж Лю Зехуа хэлэв.
Хөдөөгийн цахим худалдааны хурдацтай хөгжил нь дижитал тосгоны бүтээн байгуулалтад асар их ололт амжилт гаргасан байна.  Хятадын Интернэт Сүлжээний Мэдээллийн Төвийн статистик тоо баримтаас үзвэл, Хятадын одоо байгаа засаг захиргааны тосгонууд бүхнээрээ сүлжээ нэвтэрсэн бөгөөд интернэт сүлжээг түгээн дэлгэрүүлснээр хөдөө тосгоны аж үйлдвэрийн шинэ хэлбэр, загвар бий болж,  хөдөө орон нутагт ”цахим худалдаачид" гарч ирэхэд тус дөхөм үзүүлжээ.  
                Иргэдийн худалдан авалтад нь илүү дөхөм хангасан
        Хунань мужийн Шаоян хотын Янчяо балгасны Дашичяо тосгонд амьдардаг Ли Фэньшян өглөө бүр 7 цагийн үед  тосгоны үүдэнд ирэх ачааны машинаас бараа хүлээн авдаг. Тэрээр 3 жил гаруй үргэлжилсэн байна. 
Тосгоны иргэд өмнөх өдөр нь вичатаар захиалга өгсний дараа ачааны машинаар  жимс, ногоо, өдөр тутмын хэрэгцээний барааг  тосгоны үүдэнд хүргэж ирэн Ли Фэньшян бараагаа хүлээн авдаг. Ли Фэньшян уг тосгонд бөөний дэлгүүр нээсэн анхны хүн юм. 
Тэр өглөө бүр бараагаа нарийн бэлтгэж, захиалга өгсөн хэрэглэгчидтэй вичат группээр ярьдаг.  Үдээс хойш тэрээр тосгоны эргэн тойронд бараа хүргэж, хөнгөн эд зүйлсийг гараараа зөөж, хүнд хайрцгийг тэргэнцрээр түлхэж, өдөр бүр олон арван бараа захиалгаар хүргэж, ихэнхдээ амралтын өдрүүдэд захиалга их байдаг. 
- Надад барааны захиалга их байх тусам сайн байдаг. Би хэт их бараанаас айдаггүй, гэхдээ барааны хомсдолд орохоос айдаг гэж Ли Фэньшян хэлэв. Тэр  өмнө нь түргэн хоолны газар нээж байсан, одоо  бөөний дэлгүүр ажиллуулж байгаа нь энэ. Өмнө нь зарим тосгонд бараа бүтээгдэхүүн нь худалдагч, бөөний төвүүд,супермаркетууд, худалдагчдын лангуунууд гэх мэт олон “өртөө”-ийг  дамжин  тосгоны иргэдэд хүрдэг байсан. Хот дүүргийн бөөний худалдан авалт болон вичатаар захиалга өгдөг болсонтой холбогдуулан бөөний худалдагчаас нийгмийн харилцааны программ, хот дүүргийн вичат группийг ашиглан хот дүүргийн иргэд, хотын оршин суугчидтай холбогдох боломжтой болж, хэрэглэгчид вичат программуудаар дамжуулан захиалгаа хялбархан байршуулах болсноос ахмад настан, тариаланчид илүү дөхөм болсон байна. Бараа бүтээгдэхүүнүүд платформын агуулах, тосгон балгасны бөөний дэлгүүрээр дамжин хэрэглэгчдийн гарт хүрч, олон завсрын холбоосыг хялбарчилдаг бөгөөд энэ нь эргэлтийн зардлыг бууруулж, алслагдсан тосгонд бараа бүтээгдэхүүн худалдан авах асуудлыг шийдээд зогсохгүй, Ли Фэньшян зэрэг хөдөө орон нутгийн хүмүүст  шинэ ажлын байр бий болгодог. 
Тариаланчдад бараа бүтээгдэхүүнээ илүү тохь тухтай, хурдан худалдаж авах, худалдах боломжийг олгохын тулд хөдөө орон нутгийн цахим худалдааны платформ байгуулах нь гол цэг болсон.  Өнгөрсөн оны долоодугаар сард Иргэний захиргааны хэлтэс, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг 16 газар хамтран "Тосгоны түвшний цогц үйлчилгээний чиг үүргийг сайжруулах тухай санал" гаргаж, хөдөөгийн амьдрал ахуй үйлчилгээний дугуйлан байгуулах ажлыг эрчимжүүлэхийг санал болгов.  Бүх Хятадын ханган нийлүүлэлт, зах зээлийн хоршоодын холбоо мөн "Цахим худалдааны хөгжлийг түргэтгэх тухай санал дүгнэлт", "Бүс нутгийн цахим худалдааны хөгжлийг ахиулах тухай хэрэгжилтийн санал"-ыг нийтэлжээ.
Олон нийгэм дүүргийн бөөний худалдан авалтын платформууд хөдөө орон нутагт нэвтрэх хурдаа нэмэгдүүлсэн.  Тухайлбал, вичатын Шин Шэн Юү Шюнь апп хэмээх хот дүүргийн бөөнөөр худалдан авах үйлчилгээ 70 мянга гаруй суурин тосгонд өргөжин тэлжээ. Хунань мужид захиалгын 60 хувь нь хөдөө орон нутгаас ирдэг.  
                Цахим худалдааны авьяастан бэлтгэх ажлыг эрчимжүүлнэ
- Өнөөдөр бид сүлжээн дэлгүүрийн данс нээх,  нэр бичих,  хувийн танилцуулга зэрэг үндсэн хичээлүүдээр эхлэх бөгөөд дараа нь гүнзгийрүүлэх болно... Саяхан Юүньнань мужийн Лүөпин шяний Жүншань тосгоны Бү-И сууринд цахим худалдааны шууд нэвтрүүлгийн инкубацийн бааз нь цахим худалдааны сургалтын хичээл нээж, хөдөө орон нутгийн цахим худалдаа эрхлэх сонирхолтой 50 гаруй хүмүүсийг хамрагдсан байна.
 Бү-И суурины оршин суугч Ү Личинь сургалтын багшийн хувьд богино хэмжээний видео зураг авалтын талаарх анхан шатны мэдлэгийг хүмүүст тайлбарлаж, бодит үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.  Интернэт сүлжээнд "Юньшянь Шяоли" хэмээх нэртэй Ү Личинь  2019 оноос хойш богино хэмжээний видео бичлэгүүдийг олон онлайн платформ дээр нийтэлж,хөдөөгийн амьдралын тод дүр зураг, хөгжилтэй үг хэллэгээрээ  нэг са гаруй "фенүүд"-тэй болж чадсан байна. Ү Личинь олон хүмүүст танигдсаны дараа Бү-И сууринд цахим худалдааны инкубацийн бааз байгуулж, "компани + хоршоо + тариачин" үйл ажиллагааны загварыг нэвтрүүлж, орон нутгийн хөдөө тосгоны цахим худалдааны авьяас чадварыг сургах ажлыг түргэсгэж эхлэв.
Хөдөөгийн сэргэн мандалтад нэгдүгээрт авьяас чадвартан байх ёстой.  Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам саяхан "Төв хороо болон Төрийн зөвлөлийн 2023 оны хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх үндсэн зорилтыг иж бүрнээр ахиулах тухай хэрэгжилтийн санал"-ыг нийтэлж, орон нутгийг цахим худалдааны томоохон платформтой холбохыг дэмжиж, хөдөө орон нутгийн цахим худалдааны хэд хэдэн аж үйлдвэрийн парк, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний цахим худалдаа, авьяас чадварыг сургах баазуудыг байгуулав. 
Орон нутгууд цахим худалдааны авьяастныг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж байна.  Зарим нь засгийн газрын  дэмжлэгт тулгуурладаг. Тухайлбал Хэнань мужийн Чюүшань шянь нь урамшуулал, дэмжлэг зэрэг хэд хэдэн арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд тариаланчдын шууд нэвтрүүлэг хийх  төсөл эрчимтэй хэрэгжүүлэхэд идэвх дэмжлэг үзүүлж, 183 тариачин шууд нэвтрүүлгийн сургалтад хамрагдаж, 1500 ажлын байрыг шууд бий болгосон байна. Зарим нь аж ахуйн нэгжийн оролцоонд голчлон оролцдог. Тухайлбал, Тэншюүнь компани "Шинэ тариаланчдад вичатын видео бүртгэл, аж ахуйн нэгжийн вичат, вичат программ зэрэг дижитал бизнесийн хэрэгслүүдийг сургалтаар эзэмшүүлэх боломжийг олгох зорилгоор "Хөдөө аж ахуйн шинэ хэрэгсэл хөтөлбөр"-ийг эхлүүлж, хөдөө орон нутагт онлайн үйл ажиллагаа явуулах саадыг бууруулав. Дүө-Инь хөдөө орон нутгийн хөтөлбөр нь "Хөдөөгийн хамгаалагчид", "Хөдөөгийн авьяаслаг хөтөлбөр" зэрэг төслүүдээр дамжин орон нутгийн бүтээгчид болон дижитал авьяастныг хөдөө орон нутагт хөгжүүлэх ажлыг хурдасгах болно.


Ганьсү мужийн Лүннань хотын Үдөү дүүргийн Юйхэ балгасны Сүнь Жиавань тосгоны коллежийн оюутан Жя Юйхуа цайны паркт шууд нэвтрүүлэг хийж, нутгийн цайг сурталчилж байна.  Гэрэл зургийг: Ли Шүйчүнь (Ардын сайт)

Хунань мужийн Юүнжөү хотын Даошянь Хунтань-Ин Яо үндэстний тосгоны Чихуапин тосгонд Яо үндэстний хувцас өмссөн цахим худалдаач шууд нэвтрүүлгээр уулын бүтээгдэхүүн зарж байна.  Гэрэл зургийг: Зян Кечин (Ардын сайт)

 

Зохиогч: Нийтлэл: ПЭН ШЮҮНЬВЭНЬ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: СОЛОНГО СЭТГҮҮЛ
скачать dle 12.0