Эдийн засаг:
Зургадугаар сарын зургааны өдөр Украины Херсон мужийн нутагт байх Каховкын усан цахилгаан станцын далан нурж, энэ бүс нутаг усанд автсанаар хүн амьдрах нөхцөлгүй болсон. Улмаар Херсон дахь суурьшлын бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм. Харин энэ үеэр Оросын цэргүүд иргэд рүү буудсан гэж Украины тал мэдээлснийг DW агентлаг дамжуулжээ.
Тодруулбал, зургадугаар сарын наймны өдөр Херсон мужийн төв болон суурин газруудаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байх үеэр Оросын цэргүүд гал нээсэн байна. Улмаар Херсонд есөн хүн, ойролцоох сууринд дөрвөн хүн шархаджээ. Оросууд буудсаны улмаас нэг хүн амиа алдсан гэж Украины Ерөнхий прокурорын газар мэдээлж байсан ч Дотоод хэргийн яам энэ мэдээллийг няцаажээ.
Харин Херсон мужийн Орост эзлэгдсэн нутаг дээр хяналт тавьж буй захиргааны тэргүүн Владимир Сальдо зургадугаар сарын наймны өдөр Голая Пристань хотод нүүлгэн шилжүүлэлтийн үеэр Украины Зэвсэгт хүчин гал нээсэн хэмээн мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, Украины цэргүүд буудсаны улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан гэнэ.
Далан нурсан нь
Зургадугаар сарын зургааны өдөр Каховкын усан цахилгаан станцын далан руу Оросын цэргүүд халдсаны улмаас сүйрсэн гэсэн мэдээлэл тархсан юм. Энэ усан цахилгаан станц Украины Херсон мужийн (shuud.mn: Херсон мужийн нэг хэсэг өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Оросын хяналтад орсон) Новая Каховка хотоос таван километр зайд оршдог бөгөөд Украины өмнөд хэсгийн нутгийн цахилгаан эрчим хүч, усан хангамжийг хариуцдаг байв.
Каховкын усан цахилгаан станцын далан нурсан нь хүмүүнлэгийн сүйрэл дагуулж, Украины эдийн засагт сөргөөр нөлөөлөхийн дээр дайны явцад ч нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна. УЦС-ын даланг нураасанд Украин Оросыг, харин Орос Украиныг буруутгаж, харин шинжээчид энэхүү үйл явдал нь Херсон мужид болсон өнгөрсөн зун, намрын тулааны үр дагавар байсан эсэх тал дээр маргаж байгаа юм.
Каховкын УЦС-ын даланг ОХУ-ын Зэвсэгт хүчний 205 дугаар мотобуудлагын бригадпын цэргийн алба хаагчид шөнийн гурван цаг орчимд сүйтгэсэн гэж Украины эрх баригчид баталж байна. Украины тагнуулынхны мэдээллээр, энэ даланг минижүүлэх ажлыг Оросын цэргүүд станцыг эзлэн авсныхаа дараа буюу өнгөрсөн оны хаавр хийжээ.
Харин Оросын эрх баригчид үүнийг няцааж, Украины арми УЦС руу пуужингаар буудсан, хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн эгж мэдэгдэж байна. Энэ үйл явдал нь "хорлон сүйтгэх ажиллагаа", Крымийг "усгүй болгох" гэсэн зорилгоор үйлдсэн гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.
Далан нурахад чухам хэн буруутай гэдгийг мөрдөн шалгах нь одоогоор ямар ч боломжгүй гэж хэлж болно. Учир нь энэ далан Оросын цэргүүдийн хяналтад байдаг, Украины мөрдөн шалгагчид эсвэл техникийн мэргэжилтнүүд далан орчимд шалгах ажиллагаа явуулах боломжгүй юм.
Энэ далан нурахаас өмнө Орост гарсан нэг тогтоол ихээхэн анхаарал татаж байна. Тавдугаар сарын 31-ний өдөр Оросын засгийн газар тогтоол гаргаж, Украинтай хийж буй дайны үед эзлэгдсэн нутгууд дээр "тулааны ажиллагаа, хорлон сүйтгэх болон алан хядах ажиллагааны улмаас" гарсан усан техникийн байгууламжийн осолд техникийн мөрдөн шалгах ажил явуулахыг зогсоосон юм.
Каховкын далан нурах аюултай байгаа талаар Херсон мужид тулаан өрнөж байсан 2022 оны намар л яригдаж байлаа. Тухайн үед Украины давшилтад бэлтгэж, Оросын арми далангийн гүүрээр дамжуулан Херсоны бүлэглэлд хангамж хүргүүлж, харин Украины цэргүүд үүнд саад болохыг хичээж байв. Тухайн үед далан тэсэж үлдсэн юм. Одоо Украин дахин давшилт эхлүүлж байгаа, тиймээс л даланг зориудаар нураасан гэх таамаглал ажиглагчдын дунд хамгийн түрүүнд гарсан юм.
Ингээд зургадугаар сарын зургааны өдөр Каховкын усан цахилгаан станцын далан нурав. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр далан нурсны дараа усны төвшин 10 метрээр дээшилж, хот живжээ.
Далан нурсны улмаас хот живэх аюултай байсан тул орон нутгийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. УЦС-ын далан нурснаар Днепр мөрний төвшин эрс дээшилж, ус эргээ халин үеэрлэж, дэд бүтэц сүйджээ. Ингээд зургадугаар сарын зургааны 12:00 цаг гэхэд Новая Каховка хот живсэн байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/550145
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56