Эдийн засаг:
ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмааг монголчууд алдарт уртын дууч Норовбанзадын охин гэдгээр нь сайн мэддэг билээ. Түүнчлэн 1990 ардчилсан хувьсгалын партизанууд гэгдэх хүмүүсийн ар өврөөр гүйж явсаар улс төрийн гал тогоо руу орж, 1996 онд УИХ-ын гишүүн болсон цөөн эмэгтэйчүүдийн нэг гэдгээр нь цөөнгүй хүн гадарлах байх.
Харин түүнийг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гарын шавь, элдэв булхай будлиантай хэрэг явдлуудынх нь итгэлтэй сайн хамтрагч гэдгийг мэдэх хүн цөөхөн болов уу. Социализмын үед Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан хуульч мэргэжилтэй Б.Дэлгэрмааг улс төрд улмаар дипломат албанд чирж оруулсан хүн нь яах аргагүй Ц.Элбэгдорж юм.
Түүнийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Сингапур улсад суух элчин сайдаар Ц.Элбэгдорж хүчээр шахуу томилуулсан байв. Дараа нь мөн л дэмнэж дэмжсээр ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар томилсон юм. Гэтэл дипломат албанд орсоноос хойш Б.Дэлгэрмаагийн ааш зан огцом хувирч, одоо яг Ц.Элбэгдорж шигээ гадаад орнуудын казиногоор хэсүүчлэн, мөрийтэй тоглоом тоглож явдаг болжээ.
Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн сэнтийгээс бууснаасаа хойш Азийн орнууд болон Америкаар тэнүүчлэн хамгийн тансаг казинонуудад хачиг шиг наалдчихаад салахаа больсоныг та бид мэднэ. Харин Б.Дэлгэрмаа ойрхоныг нь боддог ч юм уу Европын орнуудын тэр тусмаа хуучин соц системийн орнууд дахь казино руу сиймхий л гарвал гүйгээд очдог болж.
ОХУ дахь Элчин сайдын яамныхаа нэг байрыг өмнөх элчин сайд нар нь бусдад түрээслүүлдэг байсан бол Б.Дэлгэрмаа казиночин оросуудын орогнодог гол газруудын нэг болгож орхисон юмсанж. Тэнд өөрөө казино тоглож сурсан бололтой сүүлийн үед Болгар мэтийн орнуудын казиногоос салахаа больсон байна. Мөрөөрөө казинодоод явж байвал бас яая гэхсэн.
Гэтэл байнга хожигдон тэрнээсээ болж стресстдэг ч юм уу Элчин сайдын яамны ажилчдаа хяргачих гэж тачигнаад дургүйгээ хүрвэл дөрөв таваар нь халах юу ч биш болж. Мөн ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголын бизнесийн байгууллагуудын төлөөлөгчийн газруудаас янз бүрийн шалтаг хэлэн татаас буюу шан харамж авдаг болсон гэх яриа хөөрөө аль хэдийнэ Монголын хил даваад ороод ирсэн байна.
Монголынхоо нэр хүндийг казиногийн ширээн доогуур шидчихсэн, Орос дахь монголчууд дотроо нэр нүүрээ барчихсан Б.Дэлгэрмааг Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар үргэлжлүүлэн ажиллуулаад байх нь лав л зөв хэрэг биш.
Эх сурвалж: updown.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18