Дэлхийд / Мэдээ мэдээлэл

Багдад хотод жагсагчид Шведийн ЭСЯ руу дайран оржээ

Хуваалцах:

 

Пүрэв гаргийн үүрээр Багдад дахь Шведийн Элчин сайдын яам /ЭСЯ/ руу олон зуун жагсагч дайран орж, галдан шатаасан тухай “Reuters” агентлаг нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ЭСЯ-ны ажилтнуудын хэн нь ч бэртэж гэмтээгүй байна. Эх сурвалж үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Багдад дахь Шведийн ЭСЯ-ны ажилтнууд тайлбар авах хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй байна. nШведийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мөн тайлбар өгөхөөс татгалзжээ.


Зургаадугаар сарын сүүлчээр Иракаас дүрвэн ирсэн нэгэн эрэгтэй Стокхолм хотод Коран судрыг шатаасан нь дэлхийн олон оронд эсэргүүцэл дагуулсан. Иракийн эрх баригчид уг эрэгтэйг шилжүүлэн өгөхийг Шведийн талаас шаардсан бол олон арван иракчууд Багдад дахь тус улсын ЭСЯ-ны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.

скачать dle 12.0