Дэлхийд / Мэдээ мэдээлэл

38 жил төрийн эрх барьсан Камбожийн Ерөнхий сайд огцрохоо мэдэгджээ

Хуваалцах:

38 жил төрийн эрх барьсан Камбожийн Ерөнхий сайд огцрохоо мэдэгджээ

 

Камбожийн Ерөнхий сайд Хун Сен гурван долоо хоногийн дотор засгийн газрын тэргүүний суудлаасаа бууж, эрх баригч намаас нэр дэвшүүлсэн ууган хүү Хун Манетдаа албан тушаалаа шилжүүлэн өгнө гэж мэдэгдэв. Энэ тухай тэрбээр ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ дурджээ.

 

Хун Сен огцрох шийдвэрээ Камбожийн хаан Нородом Сихамонид мэдэгдсэн гэдгээ, хаан огцрох хүсэлтийг нь хүлээн авсныг онцлон тэмдэглэсэн байна. Долоодугаар сарын 23-нд болсон парламентын сонгуульд эрх баригч Комбажийн Ардын нам ялж, Үндэсний ассамблейн (парламентын доод танхим) 125 суудлаас 120-ыг нь авчээ.

 

Энэ оны нэгдүгээр сард болсон Комбажийн Ардын намын ээлжит бус их хурлаар Хааны Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн орлогч, Хуурай замын цэргийн командлагч, дэслэгч генерал Хун Манетийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Өдгөө 71 настай Хун Сен 38 гаруй жил төрийн эрх барьжээ. Тэрбээр 1985 оны нэгдүгээр сараас Камбожийн Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан байна.  

скачать dle 12.0