Дэлхийд

Осолдож сүйрсэн онгоцонд Е.Пригожин байсан гэж “Росавиация” мэдэгдэв

Хуваалцах:

Осолдож сүйрсэн онгоцонд Е.Пригожин байсан гэж “Росавиация” мэдэгдэв

 

Тверь мужийн нутагт осолдож сүйрсэн “Embraer” маркийн нисэх онгоцны бүхээгт байсан бүх зорчигчид ба нисэх багийн гишүүдийн нэрсийг ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Росавиация” агентлаг нийтэлжээ. Зорчигчдын дунд Евгений Пригожин, Дмитрий Уткин нар байсныг мэдээлэлд дурдсан байна. Түүнчлэн нисэх онгоцонд Сергей Пропустин, Евгений Макарян, Александр Тотмин, Валерий Чекалов, Николай Матюсеев нар болон нисэх багийн гурван гишүүн болох хөлгийн дарга Алексей Левшин, хоёрдугаар нисгэгч Рустам Каримов, онгоцны үйлчлэгч Кристина Распопова нар байжээ. Пригожины ойрын хүн гэгдэх Чекаловын нэр АНУ-ын хоригийн жагсаалтад орсон байв.  “Агаарын орон зайг ашиглах зөвшөөрлийг тогтсон журмын дагуу авсны үндсэн дээр Embraer-135 (EBM-135BJ) онгоцоор нислэг үйлдэж байсан” гэдгийг “Росавиация” агентлагийн мэдээлэлд дурджээ. 
 
Эх сурвалж: "Монцамэ'
скачать dle 12.0