Эдийн засаг:
Ерѳнхийлѳгчийн суудлыг, эрх баригч намын дарга, нийслэлээ алдсан Танд эрх мэдлийн сүүлчийн суудалдаа багахан хугацаанд ч хоргодох зүйл байсныг ойлгож болох. Та цаг хожсон байж ч магад, тэгснээрээ. Гэхдээ жагсаал цуглаан, ѳлсгѳлѳндѳѳ хүрч, хууль батлуулж байж чѳлѳѳлѳгдѳх нь Монгол тѳрийг арай л дэндүү тохуурхсан хэрэг биш үү. Тахимаа нэгэнт ѳгѳхѳѳр зэхсэн байсан бол тѳвѳг удалгүйгээр ѳгчихгүй дээ.
Тэгсэн бол М.Энхболд Таны нэр тѳрд эерэгээр нѳлѳѳлѳх ч байсан юм билүү. Ажиглаад байхад, Таны шийдвэр бүр нэг л буруу гараад байх шиг. 60 тэрбумыг ч эхнээс нь зѳв залж чадсан бол ѳнѳѳдѳр шиг ѳндрѳѳ аваа ч билүү, үгүй ч билүү гэж бодогдох юм. Та хэтэрхий бардаж, дэндүү тѳѳрч, хѳрстийн амьдралаас тасарчээ. Удирдагч хүн нийгмээс тасрах нь хувь хүндээ ч, удирдагчдаа ч хортой гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Парламентийн түүхэн дэх саарал түүхийг хэн ч биш та бичлээ. Буруу жишгийг Та тогтоож одлоо.
Н.Сайнбилэг
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх
17-09-2024, 10:45
Чингэлтэй дүүргийн 5-р сургууль гурван
11-09-2024, 13:36
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр
10-09-2024, 13:38
Нийслэлийн ХҮН нам НИТХ-д нэр
6-09-2024, 00:30
Жүжигчин Э.Батхүү хуримаа хийнэ
5-09-2024, 23:57