Эдийн засаг / Дэлхийд

Хятад-АСЕАН-ы ХХ экспо боллоо

Хуваалцах:

Хятад-АСЕАН-ы ХХ экспо 09-р сарын 17-ны өдөр Гуансийн Жуан үндэстний Өөртөө Засах Орны Наньнин хотноо "Эв найрамдалтай эх орноо байгуулж, ирээдүйн хувь заяагаа хамтатгая-"Бүс ба зам" санаачилгыг өндөр чанартай хөгжүүлэхийг дэмжин, эдийн засгийн өсөлтийн төвийг бий болгох" уриан дор зохион байгуулагдлаа. 

Энэхүү Хятад-АСЕАН-ы экспод 40 гаруй оролцогч орон, 1700 шахам аж ахуйн нэгж оролцож, АСЕАН-ы үзэсгэлэнгийн цар хүрээ дахин цар тахлын өмнөх түвшинд хүрсэн байна. Хятадаас зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн нь Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг нягт нямбай дагаж, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, тогтвортой байдал, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зэрэг гол салбар дахь хамтын ажиллагааг онцлов.

   Үүнд дижитал технологи, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, аж үйлдвэрийн загвар, ухаалаг хөдөө аж ахуй болон бусад үзэсгэлэнгийн салбарт дэлхийн 500 хүчирхэг комани, Хятадын 500 хүчирхэг компаниас 100 орчим алдартай компаниуд үзэсгэлэнд оролцжээ. "Бүс ба зам" зэрэг тусгай үзэсгэлэн, сурталчилгаа явуулж, "Хятадад хөрөнгө оруулалт хийх жил-Гуансид орох" тусгай арга хэмжээ, үйлдвэрлэлийн дизайны долоо хоног болон бусад арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Эдийн засаг, худалдааны 70 гаруй үйл ажиллагаа явуулж, дотоод гадаадын нэр хүндтэй бизнес эрхлэгчдийг урьж авчран хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүч, шинэ материал зэрэг салбарын олон төсөлд гарын үсэг зурлаа.

   Энэ жилийн үзэсгэлэнд АСЕАН-ы орнуудын боорцог, кофе, шоколадан бүтээгдэхүүн, жимсний ундаа, амтлагч болон бусад тусгай хоол, арьс арчилгаа, биеийн тос, уруул өнгөлөгч, бугуйвч, хүзүүний зүүлт болон бусад дагалдах хэрэгсэл, түүнчлэн латекс дэр, гудас зэрэг гэрийн тавилга хэрэгслийг дэлгэн худалдааллаа. Нийт 150.000 ширхэг, 3000 орчим тонн бараа бүтээгдэхүүн дэлгэгдэж байгаа нь өмнөх оны мөн үеэс гурав дахин нэмэгджээ. Энэхүү экспо нь энэ сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан юм.

Эх сурвалж: solongonews.mn

скачать dle 12.0