Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF форматаар/ хүлээн авна:
1.Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх/;
2.Төрийн албан хаагчийн анкет “А” хэсэгт заасан мэдээлэл. /Маягт 1-ийн дагуу/;
3.Иргэний үнэмлэхийн лавлагаа;
4.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
5.Сэтгэцийн өвчин, эмгэггүй эсэхийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
7.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар /диплом/. Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
8.Цээж зураг;
Сонгон шалгаруулалтад орох хүсэлт, үндэслэл, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг “Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”/энд/-ээстатаж авна уу.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульэндээс үзнэ үү
“Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам,”-ын дагуу бүрдүүлж ирүүлнэ.
Холбоо барих:
Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-260755, 51-261696
Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:
Төрийн ордон, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, 214 тоот
Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг:enebish@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЁС ЗҮЙ,
САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРОО