Дэлхийд / Мэдээ мэдээлэл

Дипломатчдаа нутаг буцаахыг Энэтхэгийн тал Канадаас шаарджээ

Хуваалцах:

Дипломатчдаа нутаг буцаахыг Энэтхэгийн тал Канадаас шаарджээ

 

Аравдугаар сарын 10-ны дотор 41 дипломатчаа татаж авахыг Энэтхэг улс Канадын талд шаарджээ. Энэ тухай Financial Times сонин өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн зургаадугаар сард сикх үндэстний салан тусгаарлах үзэлтнүүдийн удирдагч, Канадын иргэн Хардип Сингх Нижарын амийг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн тусгай албаныхан оролцсон гэж Канадын тал мэдэгдсэний дараа Энэтхэг - Канадын харилцаа хурцадсан юм. Энэтхэг улс уг мэдэгдлийг "учир утгагүй зүйл" хэмээн няцаажээ.

 

"Financial Times" сонинд мэдээлснээр, Энэтхэгийн тал аравдугаар сарын 10-ны дараа нутаг буцаагүй дипломатчдын  халдашгүй эрхийг цуцална хэмээн сүрдүүлсэн байна. Канадын нийт 62 дипломат ажилтан Энэтхэгт ажилладаг бөгөөд дээрх шаардлагын дагуу тэдний тоог 41-ээр цөөлөх ёстой ажээ. Financial Times сонин энэ талаар тайлбар өгөхийг хүссэн боловч Энэтхэг, Канадын Гадаад хэргийн яамд хариу өгсөнгүй. Сикх үндэстний салан тусгаарлах үзэлт бүлэглэлүүд орогнодог Канад улсад Энэтхэгийн дипломатчдын эсрэг "хүчирхийлэл, айлган сүрдүүлэх уур амьсгал" бий болсныг Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар өмнө нь мэдэгдэж байв.

 

скачать dle 12.0