- Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагааны хоёр дахь хэсэг үргэлжилж байна
- ОХУ өнгөрсөн сараас эхлэн хориг тавих талаар хэлэлцэж байжээ
- Энэ жил Япон улс ОХУ руу 118 тонн далайн гаралтай бүтээгдэхүүн экспортолжээ
Япон улс атомын цахилгаан станцын реактор хөргөхөд ашигласан усыг далайд асгаж эхэлсэнтэй холбоотойгоор ОХУ-ын тус улсын далайн гаралтай бүтээгдэхүүний импортод хориг тавилаа.
Уг шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар даваа гарагаас хэрэгжүүлж эхэлсэн байна. Японы далайн гаралтай бүтээгдэхүүнүүд Орос болон Евроазийн эдийн засгийн холбооны аюулгүй байдлын стандартад нийцэх хүртэл хоригийг цуцлахгүй гэв.
Харин Японы Гадаад харилцааны яамнаас ОХУ-ыг уг шийдвэрээ цуцлахыг шаардаж, “харамсах” үйлдэл хийсэн хэмээн мэдэгджээ.
Орос улсын Хөдөө аж ахуйн яам өнгөрсөн сараас эхлэн БНХАУ-ын адилаар далайн бүтээгдэхүүнд хориг тавих эсэхээ хэлэлцэж байсан аж.
БНХАУ-ын хувьд Фүкүшимагийн атомын цахилгаан станцын реакторыг хөргөхөд ашигласан усыг анх далайд асгаж эхэлмэгц л Японы далайн бүтээгдэхүүний импортод хориг тавьсан.
Тэгвэл далайд асгах ажиллагааны эхний хэсэг өндөрлөж, хоёр дахь хэсэг энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн юм. Энэ удаад 17 хоногийн хугацаатай 7800 тонн хэмжээний ус асгахаар төлөвлөжээ. Энэ жилийн эхний есөн сарын байдлаар Япон улс ОХУ руу 118 тонн далайн гаралтай бүтээгдэхүүн экспортолсон байна.
Эх сурвалж: The Japan Times