Дэлхийд

Э.Макроны айлчлал Төв Азид Франц улсын байр суурийг бэхжүүлнэ

Хуваалцах:

Э.Макроны айлчлал Төв Азид Франц улсын байр суурийг бэхжүүлнэ

 

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Казахстан улсад лхагва гарагт айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай эм зүй, сансар судлалын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Францын удирдагч Астана хотын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийснийхээ дараа Узбекистаны Самарканд хот руу морджээ. Франц улс эрчим хүчний нөөц ихтэй энэ бүс нутагт өөрийн улс төр, эдийн засгийн байр суурийг бэхжүүлэх зорилготой. Тус улсын эрчим хүчний томоохон компани болох “EDF” Казахстаны анхны атомын цахилгаан станцыг барихаар төлөвлөж байгаа бөгөөд уг төслийг энэ жил болох бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой юм.

 

Айлчлалын үеэр мөн ногоон эрчим хүчний технологид чухал ач холбогдолтой ашигт малтмалын тухай хэлэлцжээ. Э.Макроны айлчлалын бүрэлдэхүүнд Казахстанд уурхайтай Францын ураны "Орано" компанийн тэргүүн багтсан байна.  Франц улс нь Казахстаны тав дахь том гадаадын хөрөнгө оруулагч юм. Франц, Казахстаны худалдааны эргэлт 2022 онд 5.3 тэрбум евро буюу 5.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд Францын ураны хэрэгцээний 40 орчим хувийг Казахстан хангадаг. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар Э.Макроны айлчлалын дараахан буюу пүрэв, баасан гарагт Астанад айлчлах юм байна.

скачать dle 12.0