Эдийн засаг:
“Нийт шүүгчийн II чуулган” Улаанбаатар хотноо Монголын хүүхдийн ордонд энэ сарын 28-29-ний өдөр болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулахаар хуульчилсан байдаг. Энэ хүрээнд 2021 онд нийт шүүгчийн анхдугаар чуулган болж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгож байсан. Харин энэ удаад сонгууль болохгүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны өнгөрсөн хоёр жилийн үйл ажиллагааны тайланг сонсох юм.
Хэрэг хуваарилах нийтлэг журмыг батлах эрх гагцхүү нийт шүүгчийн чуулганд хадгалагддаг. Тиймээс чуулганы эхний өдөр “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
Энэхүү нийтлэг журмаар таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэрэг зэрэг шүүхээр хурдан шуурхай шийдвэрлэх шаардлагатай хэрэг болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс буцаж ирсэн хэргийг хуваарилах, бүрэлдэхүүний шүүгчийг санамсаргүй аргаар сонгох, хөндлөнгийн нөлөөгүй программ ашиглах зэрэг журмыг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэх юм.
Мөн “Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, хөгжил”, “Шүүхийн хүний нөөц ба шүүхийн захиргаа” хэлэлцүүлгээр шүүх байгуулахтай холбоотой асуудал, шүүхийн ажиллах орчин, шүүгчийн нийгмийн баталгаа, шилжин ажиллах, стандарт хангасан байранд шүүх хуралдааныг хийх зэрэг тодорхой асуудлыг хөндөж ярилцана.
Чуулганы хоёр дахь өдөр “Шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоо” сэдвийн хүрээнд шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар зөвшилцөх юм.
Түүнчлэн Канад улсын дээд шүүхийн шүүгч зочин хэлэлцүүлэгчээр оролцож өөрийн улсын шүүхийн сайн туршлагаас хуваалцана.
Энэ удаагийн чуулганд бүх шатны шүүхийн 499 шүүгч оролцох бөгөөд 458 нь биечлэн оролцох бол 41 шүүгч цахимаар оролцохоо илэрхийлээд байна.
“Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэг”-д зааснаар хуралдааны нээлтийн хэсэг хэвлэл мэдээлэлд нээлттэй байх бол бусад хэлэлцүүлгүүд шүүхийн дотоод зохион байгуулалтын асуудлыг хөндөх тул зөвхөн чуулганд оролцох шүүгчдийн хүрээнд болох юм..
Чуулганы явцын талаар болон гаргасан шийдвэр, хэлэлцэж буй асуудлаар тодруулга, мэдээллийг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд нээлттэй өгөх бөгөөд харин тодорхой хэрэг маргааны талаар тайлбар өгөх боломжгүй болно.
Нийт шүүгчийн II чуулган зохион байгуулах ажлын хэсэг

Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18