Нийгэм / Мэдээ мэдээлэл

Эрдэм шинжилгээний илтгэл, контентын уралдааны шилдгүүд тодорлоо

Хуваалцах:
  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл болон Монголын хуульчдын холбоо хамтран Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхтэй холбоотой санал, санаачилгыг дэмжих, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор эрдэм шинжилгээний илтгэлийн болон хөдөлгөөнт дүрс (видео), дүр бүтээх (анимэйшн) шторк бичлэгийн уралдааныг 2023 оны есдүгээр сарын 14-ний өдөр зарласан.
 
          Судлаач, хуульч, эрх зүйч, иргэдээс тус уралдаанд ирүүлсэн 23 бүтээлээс ажлын хэсэг 8 бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулж, 10-р сарын 30-нд хэлэлцүүллээ.
 
  
         Хоёрдугаар шатны шалгаруулалтаар эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны тэргүүн байранд судлаач Б.Баасансүрэн, Н.Мөнхтуяа нарын "Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын механизмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл,
 
 
дэд байранд эрх зүйч Б.Ариунзаяагийн "Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын механизмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал" сэдэвт илтгэл,
 
 
гутгаар байранд судлаач Э.Баасандэмбэрэл, Д.Ганчимэг нарын "Цахим эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтын асуудал ба олон улсын туршлага" сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
 
 
        Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаар иргэдэд энгийн хялбар байдлаар ойлгуулах дүрст хөдөлгөөнт зураг (контент), дүр бүтээх (анимэйшн) бичлэг, шторкийн уралдааны тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга Э.Цолмонгийн бүтээл, дэд байранд Баянгол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчдын хамтын бүтээл,
 
 
гутгаар байранд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Я.Долгормаагийн бүтээл тус тус шалгарсан юм.
 
       Шилдэг бүтээлийн шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн,  Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д. Түмэнжаргал нар гардууллаа.
 
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0