Дэлхийд

АНУ Мексиктэй залгаа хилийн шалган нэвтрүүлэх цэгийг нээжээ

Хуваалцах:

АНУ-ын Хилийн алба Мексиктэй залгаа хилд оршдог Сан-Диего хотын “Сан-Исидро” шалган нэвтрүүлэх цэгийг нээсэн байна.
Дүрвэгсдийн гол урсгал явж байгаа Мексик улстай залгаа хилийн шалган нэвтрүүлэх гол цэгүүдийн нэг болох “Сан-Исидро”-г АНУ-ын хилчид ням гарагт хаасан байжээ.

““Сан-Исидро” шалган нэвтрүүлэх цэгийн хоёр талын явган орц гарцыг нээсэн” гэж АНУ-ын Сан-Диего хотын Гааль, хилийн албаны газрын мэдээлэлд дурдсан байна. Тус байгууллагаас мэдээлснээр, мөн уг цэгийн автомашины хөдөлгөөнд зориулсан зурвасуудыг хоёр талаас нээсэн боловч шалган нэвтрүүлэх цэгт хаалт тавьсаны улмаас таван зурвас хаалттай хэвээр байна.

Хэсэг бүлэг цагаач АНУ-тай залгаа хилийн хаалтыг давахыг оролдсон гэх мэдээлэл тарах үеэр дээрх шалган нэвтрүүлэх цэгийг хаасан тухай мэдээлжээ. “Milenio” сонинд бичсэнээр, 500 орчим цагаач Тихуана хот орчмын хилийн ханыг давахыг оролдсон боловч тэдний оролдлого бүтэлгүйтсэн байна. Америкийн цэргүүд цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинен сум хэрэглэжээ.
Хууль бус цагаачидтай тэмцэхийн тулд шаардлагатай гэж үзвэл эрх баригчид хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт мэдэгдсэн байна.
Трампын засаг захиргаанаас тавьсан саналыг Мексикийн эрх баригчид зөвшөөрсөн тухай “Washington Post” сонинд  урьд нь мэдээлжээ. Энэ нь өмнөд хилээр АНУ-д нэвтрэхийг хүсч байгаа цагаачид тэдэнд түр оршин суух эрх олгох эсэх шийдвэрийг Мексикийн нутаг дэсгэрт хүлээх тухай “Месикт үлдэх” /Remain in Mexico/ гэдэг санал юм. Гэвч “Морена” намаас Мексикийн Сенатын танхимд сонгогдсон Ольга Санчес Кордеро энэ мэдээллийг няцаажээ.  
скачать dle 12.0