Эдийн засаг:
Дэлхийн томоохон хотууд хотынхоо замын түгжрэлийг бууруулах, иргэдийнхээ ажил гэрийн хооронд зорчих асуудлыг янз бүрийн аргаар шийддэг. Үүний түгээмэл шийдэл нь метроны шугам байгуулах юм. Гэвч энэ нь маш өндөр өртөгтэй байдаг. Жишээ нь, Метро байгуулахад манай Улаанбаатар хотын Толгойт өртөөнөөс Баянзүрхийн Амгалан хүртэлх 18 км газар 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарч байж. Энэ нь манай ДНБ-ны 10 гаран хувь буюу маш их мөнгө.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “2020 он гэхэд Метротой болно”, үүнийг Япон улсын JICA /Жайка/ хамтран тал хувийнх нь хөрөнгийг шийдэх замаар хэрэгжүүлнэ хэмээн төлөвлөж байсныг санаж байна. Гэвч Засгийн газар солигдсоноор энэхүү ажил чимээгүй болсон. Одоо юу болж байдаг юм бол доо. Судалгаа, төлөвлөгөө хийгдээд л байсан. Одоо бүгд марсан биз ээ.
Уг нь заавал газар доогуур биш, Энхтайваны өргөн чөлөө буюу толгойтоос Амгалан хүртэл, долоон буудлаас зайсан толгой хүртэл 2 шугамтай Monorail /монорэйл/ барчихвал өртөг нь 4 дахин бага, мөн 5 дахин богино хугацаанд барих боломжтой гэж гадаадын сайтууд дээр бичсэн байна. Үндсэндээ манайд 2 жилийн дотор л барьчихна гэсэн үг. Монорэйл нь зам дагуу дүүжин хэлбэрээр агаар дээр баригддаг. Одоо бид машинаар 2 цаг туулдаг 17 км газрыг ердөө 15 – 20 минутад туулах боломжтой. Үүнийг дагаад эдийн засгийн ямар их эерэг нөлөө авч ирэх бол.
Хамгийн гол нь хүмүүс машинаар биш, тохилог дулаахан монорэйлээр зорчиж, замын түгжрэл буурахаас гадна, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжих, шинэ ажлын байр нэмэгдэх, машинаас ялгарах хорт утаа буурах, зам тээврийн осол буурах гэх мэт маш олон талын ач холбогдолтой.
Улаанбаатарт монорэйлийг бүтээн байгуулахад бүдүүн бараг тооцоогоор 375 сая ам.доллар шаардлагатай. Эрхэм улс төрчдийн халаасанд орсон мөнгөтэй харьцуулахад ямар үзүүлэлт гарахыг мэдэхгүй, энэ талаар яриад яах вэ. Жил болгоныхоо төсөвт хуваарилаад суулгаад явж болох байх. Олон Улсын байгууллагуудад хандаж ч болно. Жишээ нь дэд бүтцэд хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг ЖАЙКА, Азийн хөгжлийн банканд ч хандаж болно. Энэ ямар нэг нарийн тооцоо ашиглаагүй, зөвхөн хувийн бодлоо бичсэн болно.
Хишигсүрэн
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56