Улс төр / Мэдээ мэдээлэл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцох дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлнэ

Хуваалцах:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцох дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлнэ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотод энэ сарын 15-19-нд болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно. Чуулганы үеэр Ерөнхий сайд  Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, БНСУ, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж, хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцах аж. Мөн сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцох юм байна.

Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн энэ чуулганд 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно.

скачать dle 12.0