Нийгэм

БНХАУ-ын онц хүнд гэмт хэрэгтэн Монгол улсад 11 жил орогнож, залилан хийж байжээ

Хуваалцах:

БНХАУ-ын онц хүнд гэмт хэрэгтэн Монгол улсад 11 жил орогнож, залилан хийж байжээ

Тэрбээр 2010 онд БНХАУ-д онц хүнд гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2013 онд бусдын баримт бичгийг ашиглан Монгол Улсад хууль бусаар нэвтэрч, өнөөдрийг хүртэлх хугацаанд оргон зугтаж, орогнож байсныг хяналт шалгалтын ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд ийнхүү илрүүлсэн байна.

БНХАУ-ын иргэн Zhou Jian нь хууль бусаар орогнож байх хугацаандаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан Гадаадын иргэдийг удаа дараа залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан нь хяналт шалгалтаар тогтоогджээ.

Түүнд хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулан Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

скачать dle 12.0