Онцлох мэдээ / Спорт

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан бямба гарагт эхэлнэ

Хуваалцах:

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан бямба гарагт эхэлнэ

 

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт Эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан сар шинийн цуврал барилдааны хуваарь гарчээ. Тэгвэл энэхүү цуврал нь ирэх сарын 3-нд залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаанаар эхэлнэ. Энэ жил улс, аймгийн цолтой ахмад бөхчүүдийн барилдааныг өнжихөөр шийдсэн байна.

 

Хоёрдугаар сарын 3: Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан /13:00 цагт/.

Хоёрдугаар сарын 4: Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /11:00 цагт/.

Хоёрдугаар сарын 5: Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан /15:00 цагт/. Уг барилдаанд 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн 16 хүртэлх насныхан зодоглоно. 

Хоёрдугаар сарын 6: Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан /11:00 цагт/.

Хоёрдугаар сарын 7: Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан /11:00 цагт/.

Хоёрдугаар сарын 8: Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа /13:00 цагт/.

Хоёрдугаар сарын 9: Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа /13:00 цагт/ тус тус болно.

 

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэж байлаа. Харин улсын аварга О.Хангай, заан М.Лхагвагэрэл нар их шөвөгт шалгарч байсан юм. 

 

 

 

скачать dle 12.0