Улс төр

Ээлжит бусаар юу хэлэлцэх вэ?

Хуваалцах:

Намрын чуулганы ихэнх хугацаанд эрх баригч хүчнийхний дотоод хагарлаас үүдэн парламентын үйл ажиллагаа зогсонги байдалтай өнгөрсөн. Намрын чуулганаар Үндсэн хууль болон Сонгуулийн нэгдсэн хуулийг өөрчлөх, зэрэг олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм. Гэсэн ч намрын чуулганы ихэнх хугацааг бойкот хийснээс төлөвлөсөн асуудлынхаа ард гарч чадсангүй. Иймээс парламент ээлжит бусаар хуралдах шаардлага тулгараад буй.
 
Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно

УИХ-ын тухай хуульд ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах эрх УИХ-ын даргад бий. Мөн хуульд ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна гэсэн заалт бий. Намрын чуулганы төгсгөлд томилогдсон УИХ-ын дарга “Чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэл, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох чиглэлээр холбогдох хуулийн төслийг эцэслэн боловсруулах чиглэлд ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг үүрэг чиглэл болгож байна. Завсарлагааны үеэр УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийг хангах чиглэлээр УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор холбогдох ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулах болно. Нийгэмд эргэлзээ төрүүлсэн, шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар УИХ-аас хянан шалгах түр хороодыг байгуулах асуудлыг шийдвэрлэх болно.Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно” хэмээн мэдэгдсэн юм. 
 Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ээлжит бус чуулганыг ирэх сарын дундуур зарлан хуралдуулахаар болж. Үүгээр УИХ-ын хаврын ээлжит чуулганаар жагсаалтаар баталсан УИХ-ын тогтоолоос гадна Улс төрийнн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж, ажлын хэсгүүдийг байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Нэг үгээр үүргээ гүйцэтгээгүй намрын чуулганы хаалттай зэрэгцэн ээлжит бус чуулганы зар тарлаа. 
П.ГОО
Оллоо.мнскачать dle 12.0