Дэлхийд / Мэдээ мэдээлэл

Н.Хейли БНН-ын сунгаанаас нэрээ татлаа

Хуваалцах:

Н.Хейли БНН-ын сунгаанаас нэрээ татлаа

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвших эрхийн төлөөх өрсөлдөөнд Ерөнхийлөгч асан Дональд Трамптай тунан үлдээд байсан Никки Хейли “супер мягмар гараг”-ийн сунгаанд ялагдал хүлээснийхээ дараа сонгуулийн компанит ажлаа зогсоож буйгаа мэдэгдлээ. Д.Трампыг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Н.Хейли лхагва гарагт дээрх мэдэгдлийг хийх үеэрээ Д.Трампад баяр хүргэсэн боловч түүнийг дэмжинэ гэдгээ зарласангүй.

Гэхдээ ирэх 11 дүгээр сарын 5-нд болох сонгуульд Д.Трамп Ерөнхийлөгч Жо Байдентай өрсөлдөх нь ерөнхийдөө тодорхой болоод байгааг хүлээн зөвшөөрчээ. Ж.Байден мягмар гарагт болсон Ардчилсан намын сунгаануудад мөн ялсан юм.

Н.Хейли Д.Трампад сайн сайхныг хүсэн ерөөж байгаагаа илэрхийлсэн боловч “БНН доторх болон намын хүрээнээс гаднах түүнийг дэмждэггүй хүмүүсийн саналыг авах нь өөрөөс нь шалтгаална” хэмээн хэлжээ. Тэрбээр намын анхан шатны сонгуульд ихэвчлэн 25-40 гаруй хувийн санал авч байсан хэдий ч нэгдүгээр сард сунгаа албан ёсоор эхэлснээс хойш Вашингтон, Вермонтод болсон хоёрхон сунгаанд л ялсан байна.

 

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0