Мэдээ мэдээлэл

ЖАМЦ ДАВС

Хуваалцах:

Монголчууд Шүдэн уулын давсыг “жамц” гэж нэрлэхдээ далайг бэлгэдсэн гэх. Гэвч далайг яагаад “жамц” гэчихэв..? Шүдэн уулын давсыг 400 сая жилийн өмнө тэнгисийн ус ширгэхэд хатуурч үлдсэн гэж судлаачид үзжээ. Жамц давсыг тохируулан хэрэглэвэл элдэв өвчнөөс сэргийлэхэд тустай. Судалгаанаас үзэхэд хүн өдөрт 10гр, сард 300гр, жилд 3.9кг давс хэрэглэдэг байна. Жамц давсанд хүний биед хэрэгтэй эрдэс буюу кальци, кали, хүхэр, төмөр, магна, иод зэрэг эрдсүүд агуулагддаг.
Кальци – ясны сийрэгжилт, цус багадалтаас сэргийлнэ. 
Кали – булчин болон зүрхний үйл ажиллагааг сайжруулна. 
Хүхэр – биеийн эсэргүүцлийг сайжруулж, гадаад орчны цацраг туяанаас хамгаална. 
Натри – бие махбодийн усны хэмжээг зохицуулна. 
Төмөр – бие махбодийг хүчилтөрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулна. 
Иод – уураг, өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулж, зарим чухал дааврын исэлдэх үйл явц, уургийн нийлэгжилтэнд эерэгээр нөлөөлдөг.
Гэх мэт байгалийн эрдэслэг чанар буюу өөр амин хүчлээр орлуулж болохгүй амин хүчлүүд байдаг учраас эмчилгээний ач холбогдолтой. 
- Тархи даралт ихтэй хүн давсан дэр хийж дэрлэх 
- Хоолой болон амны хөндийн үрэвсэлт өвчин, буйлны сулрал, шүдний хэврэгшил зэрэгт уусмал болгож өдөрт 3 удаа зайлах
- Ходоодны өвчинд уусмал бэлдэж бага багаар уух, долоох
- Хоолны хордлогоос үүдэлтэй ходоод гэдэсний хямрал, цочролын үед 1 л буцалсан бүлээн усанд 1 халбага давс хийж уусгаад уухад ходоод гэдэс тайвширна. 
- Шүд өвдөхөд өвдөж буй хэсэгт давс зуух, уусмалаар нь зайлах
- Бэртэл, гэмтлийн улмаас үүдэлтэй хаван хавдар зэрэгт жамц давстай өтгөн хар цайгаар жин тавьж хоноход хаван бууж, өвдөлт намддаг. 
- Биеийн ядаргаа, арьсны хуурайшил зэрэгт халуун ус бүхий онгоцонд жамц давсыг зохих хэмжээгээр хийж усанд хэвтэхэд арьс зөөлөрч булбарай болох, биеийн энерги идэвхжих, ядаргаа тайлагдах, сэтгэл санаа тайвшрах зэрэг эерэг нөлөөтэй.
Жамц давсанд магни бага учир хоол, цайнд хийхэд гашууруулдаггүй, зөөлөн амттай болгодог. Энэхүү уулын давсны хамгийн том нөөц болох Шүдэн уул бөгөөд Увс аймгийн Давст сумын төвөөс зүүн зүгт 18 км зайд оршино. Давсны нөөц нь 73.2 сая тонн бөгөөд давсны зузаан нь 9-50 метр хүрнэ. Шүдэн уулын давсны уурхай 1974 оноос эхлэн ажиллаж эхэлсэн гэдэг. Давсны орд газар гэдэг бол тухайн улсын тусгаар байдал, хүчирхэгийг илэрхийлдэг ч гэж үздэг.




Жич: Монгол оронд хүнсний зориулалтаар хэрэглэгддэг нуурын болон уулын гэсэн хоёр төрөл давс бий. Давсыг хүнс ба уламжлалт анагаах ухаанд хэрэглэхээс гадна цахилгаан станцын усыг зөөлрүүлэх, малын тэжээлд нэмэлт болгох, арьс шир боловсруулах зориулалтаар жилд 30 мянган тонныг хэрэглэдэг. Монгол орны эдгээр байгалийн давсны найрлаганд 96% нь натри, үлдсэн 4% нь хүний биед хэрэгтэй дээрх элементүүд байдгаараа онцлог. Бусад давсанд натри 99% агуулагддаг байна. Нуурын давс усан дотроо ургадаг учраас шавхагдашгүй баялагт тооцогдоно. Усанд байх нэг эст замаг, шанаган хорхой гэх мэт организмууд нь давс бүрэлдэхэд гол нөлөө үзүүлдэг. Нуурын давсны хамгийн том нөөц бол Сангийн далай, Цавдан, Увс зэрэг нуур болно.
 
 
 
https://www.facebook.com/tamirbuyan/posts/2279251365428755скачать dle 12.0