Улс төр

Б.Батцэцэг: Солонгост хамгийн их хэрэг, зөрчил гаргадаг нь манай Монголчууд...

Хуваалцах:

Б.Батцэцэг: Солонгост хамгийн их хэрэг, зөрчил гаргадаг нь манай Монголчууд...

 

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байранд болсон арга хэмжээний үеэр Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Энэ үеэрээ тэрээр: "УИХ-ын 2024 оны сонгуулиа намын жагсаалтаар нэр дэвших, тойрогт нэр дэвших эсэхээ шийдээгүй байна. Мэдээж нэр дэвших байх. Иргэд Солонгосын хил дээр очоод буцаагддаг явдлыг бид маш их ярьж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэд ковидын өмнөх үед Солонгос улсад оршин суух, зорчих нь харьцангуй цөөн байсан. 30 хүрэхгүй мянган байсан бол одоо нийтдээ 60 орчим мянган хүн тус улсад ажиллаж, амьдарч, ирж, очиж байна.

Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг Солонгос улсаас гаргах аянг БНСУ-ын Хууль Зүйн өрнүүлж байгаа.

Хоёр жилийн хугацаанд хууль бусаар оршин сууж байгаа 200 гаруй мянган иргэдийг цөөлж, нутаг нь буцааж байгаа юм билээ. Бид байнга хамтран ажиллаж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа. Манай иргэдэд бас асуудал байгаа. Хамгийн их хэрэг зөрчил гаргадаг, хэрэгт холбогддог иргэд бол Монгол Улсын иргэд байгаа.

Бидэнд хэлэхдээ Монголчуудыг харьцангуй уучилж, бага гаргаж байгаа шүү гэдэг. Монгол Улсын иргэдээс хилийн шалган дээр асуулт асуухад хариулт өгч чаддаггүй, эсвэл буруу зүйл ярьдаг. Ийм учраас журмынхаа дагуу буцааж хийж байгаа юм билээ." гэв.

скачать dle 12.0