Мэдээ мэдээлэл

О.Мөнхжин, Ц.Гантиг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Хуваалцах:

О.Мөнхжин, Ц.Гантиг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

 

“Ихбит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гантиг, үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас хянаад, яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 18.6-р зүйлийн 1 “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан”, 18.19-р зүйлийн 2.1, 2.2 “Виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан”, 18.20.1 “Виртуал хөрөнгийн хуурамч арилжаа хийсэн, эсхүл үнэ ханшийг зохиомлоор тогтоосон, эсхүл оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн” гэсэн үндэслэлээр улсын яллагч ял төлөвлөжээ.

скачать dle 12.0