Улс төр

Ерөнхий сайд 23-наас өмнө шийдвэр гаргана

Хуваалцах:

Улаанбаатар хот даргагүй болоод  нэлээд хугацаа өнгөрч байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд НИТХ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгож улмаар   НИТХ-аас Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг өгсөн.  Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус албан бичгийн  хариуг өгөөгүй байгаа юм.   Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу   албан бичигт  30 хоногийн дотор хариу өгнө  гэсэн хуулийн заалт бий. НИТХ-ын хурлын тогтоол өнгөрөгч сарын 16-нд гарсан боловч Ерөнхий сайдад  23-нд албан бичгийг хүргүүлсэн. Уг өдрөөр тооцвол  энэ сарын 23-нд хуулийн хугацаа нь дуусна гэсэн үг.  Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүх саналыг буцаавал НИТХ 15 хоногийн дотор хуралдаж  Ерөнхий сайдад дахин саналаа хүргүүлдэг. Энэ тохиолдолд тав хоногийн дотор томилох үүрэгтэй юм байна.

ЗУУНЫ МЭДЭЭскачать dle 12.0