Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг засуулахаар буцаажээ

Хуваалцах:

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг засуулахаар буцаажээ

 

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэм, эвслүүд өнгөрсөн сарын 22-24-нд 27 нам, хоёр эвсэл Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүргүүлсэн.

Тэгвэл аудитын байгууллага нам, эвслээс ирсэн мөрийн хөтөлбөрийг хянаж үзээд засаж сайжруул гэж хүргүүлжээ.

Үндэсний аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Загджав "Үндэсний аудитын газраас өчигдөр 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг буцаасан. Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны бодлогыг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тал руу нь эдийн засгийн тооцооллуудыг нь үзсэн. Зарим нэг засаж залруулах ёстой зүйл байгаа юм. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө эргэн харж энэ сарын 27-нд дахин ирүүлнэ. Засаж сайжруулаад дахин манайх руу ирүүлэх ёстой. Ингээд бид дүгнэлт гаргаад СЕХ руу илгээнэ" гэв. 

скачать dle 12.0