Нийгэм / Видео / Мэдээ мэдээлэл

Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Архангай аймагт шатсан ойг нөхөн сэргээхээр 13га талбайд мод тарьжээ

Хуваалцах:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар орон даяар "Тэрбум мод" хөтөлбөр хэрэгжиж буй. Үүнд аймаг орон нутгийнхан идэвхтэй оролцож байгаагийн нэг нь Архангай аймгийнхан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэд, аж ахуйн нэгжийн ажилчид Тамирийн голын эргээ улиасжуулж, аймгийн төвийн Эрдэнэбулган сумын Баянбулаг багийн нутагт гал түймэрт өртөөд байсан 13га газарт мод үрслүүлж, тарьсан байна. Мод суулгах нэг хэрэг, тарьж, ургуулж бүрэн бойжуулж цаашид төгөл болгох нь чухал гэж аймгйин Засаг дарга Б.Цэрэннадмид ярьж байна. 2023 онд Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан өмнө нь хогийн цэг байсан газрыг булшилж, тэгшлэн цэвэрлээд суурин дээр нь ойн төгөл байгуулах зорилгоор 8га газарт мод үрслүүлсэн байна. Тэр нь энэ жил амжилттай 100 хувийн ургалттай байгаад аймаг орон нутгийнхан сэтгэл хангалуун байгаа бөгөөд амжилтаа энэ онд ахиулна гэв.

скачать dle 12.0