Нийгэм / Мэдээ мэдээлэл

Монгол, Америкийн аврагчдын хамтарсан нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургуулилт болов

Хуваалцах:

Монгол, Америкийн аврагчдын хамтарсан нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургуулилт болов

 

"Говийн чоно-2024" олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд гал түймэр, нуранги, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага болоод хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалтуудыг зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, АНУ-ын Ойн адбаны сургагч нарын нийт 100 гаруй аврагч, алба хаагчид оролцож, Монголын аврагчдын мэргэжлийн ур чадварыг харуулсан юм.

Үзүүлэх дадлага сургуулийн үеэр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулсан нь гадаад, дотоодын 400 орчим оролцогчдын анхааралыг татаж, харилцан туршлага, мэдлэг солилцлоо.

скачать dle 12.0