Дэлхийд

Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ

Хуваалцах:

Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ

Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.

Хятадын цаг уурын асуудал хариуцсан тусгай элч Лю Жэньминь, Америкийн ерөнхийлөгчийн дэргэдэх олон улсын цаг уурын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста нар хурлыг даргалсан байна.

Хурлаар Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтыг хэлэлцэн, “Хамтын ажиллагаагаа бэхжүүлж уур амьсгалын хямралыг даван туулах тухай нарлаг нутгийн мэдэгдэл”-ийн дагуу тодорхойлсон эрчим хүчний шилжилт, метан болон хүлэмжийн хий, тойрог эдийн засаг, нөөцийн үр ашиг, ой мод устгах, нүүрстөрөгчийн хийн ялгарал багатай муж хотууд зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц”-ийн Талуудын 29 дүгээр бага хурлаас (COP29) Азербайжаны нийслэл Бакуд олон талт асуудлаар хамтын ажиллагаа зохион байгуулахыг дэмжихээр тохиролцсон байна.

Хоёр тал уур амьсгалын хямрал, түүний сөрөг үр дагаврыг даван туулах болон уур амьсгалын бодлого, үйл ажиллагааны чиглэлээр туршлагаа хуваалцжээ.

5-р сарын 29-30-ны хооронд Калифорниа мужийн Беркли хотод Хятад, Америкийн орон нутгийн цаг уурын үйл ажиллагааны дээд хэмжээний арга хэмжээ зохион байгуулахыг хоёр тал хүсэн хүлээж буйгаа мөн илэрхийлсэн байна.

 

Г.Бямба

скачать dle 12.0