Мэдээ мэдээлэл

Ч.Уранхолбоо: Эмэгтэй хүний хамгийн чухал үүрэг бол бусдыг энэрч, хайрлах эхийн сэтгэл байдаг

Хуваалцах:

Ч.Уранхолбоо: Эмэгтэй хүний хамгийн чухал үүрэг бол бусдыг энэрч, хайрлах эхийн сэтгэл байдаг

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулж байна. Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг.

Тэгвэл дуучин Ч.Уранхолбоо буюу Дуучин Ану алдарт эхийн I зэргийн одонгоо гардан авлаа.

Дуучин Ч.Уранхолбоо "Гайхамшигтай ээж нартаа болон тэдний ард байдаг гэр бүлийнхэн, дотны бүх хүмүүст нь баярын мэндийг хүргэе. Өнөөдөр би Алдарт эхийн нэгдүгээр одонгоо хүү маань хоёр нас хүрээд авлаа. Зургаан хүүхдийн ээж. Эх хүний баяр жаргал, туулах зүйлс маш их учраас энэ бүгдээ төрдөө үнэлүүлж одонгоо маш олон ээжүүдийнхээ хамт авч байгаадаа маш их догдоллоо.

Эмэгтэй хүний хамгийн чухал үүрэг бол бусдыг энэрч, хайрлах эхийн сэтгэл байдаг. Үүнийгээ ард түмэндээ ойлгуулж, ард түмэндээ илүү ихээр ойлгуулан далайцтай хийж байгаад баярлаж байна. Ээжүүд бид нарт хүндэтгэл үзүүлж байгаад маш их баяртай байна. 

Магадгүй, эмэгтэй хүн хайр энэрэл, нинжин сэтгэлээ бусдад зориулах үедээ дотоод хүчийг олдог. Та бүхэн хамгийн их дотоод хүчтэй, гайхамшигтай хүмүүс шүү. Тиймээс өдөр бүр өөрсдийн амьдралдаа дүүрэн байж, хязгааргүй үргэлжлэх хамгийн үнэ цэнэтэй үүргийн эзэд байгаадаа сэтгэл хангалуун яваарай. Бүхий л зүйлийн эхлэл эх хүн шүү" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

скачать dle 12.0