Нийгэм

Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан: 1300 ажилчдынхаа цалинг яаж тавих вэ?

Хуваалцах:

Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан, өөртөө давуу байдал үүсгэн тусгай зөвшөөрөл авсан байж болзошгүй хэмээн саатуулжээ. Мөн тусгай зөвшөөрөл авахдаа Эрүүгийн хуульд заасан, өөр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-аас саатуулсан юм.

Харин түүний охин, Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан групп компаниудын данснуудыг хаасан байгаа талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэрбээр “Ээжийг хардсан хэрэгтэй огт хамааралгүй бүх компанийн дансыг ч бас ямар нэгэн мэдэгдэлгүйгээр хаасан байх юм. Маргааш гарах ёстой 1300 ажилчдынхаа цалинг яаж тавих вэ?

Бид зээлээ 200 хувь төлж дуусгасан!  32 жил татвар төлсөн! Хөрөнгө оруулагч нарынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй зуны цөөхөн саруудад цаг наргүй ажиллаж төлөвлөгөөгөө биелүүлдэг хамт олон. Бид нүүрсний хулгайчид биш! ЖДҮ биш! Бид төрөөс төрсөн тэрбумтанууд огтхон ч биш! Ойлгохоо байлаа” гэжээ.

Мэдэгдэхгүйгээр дансыг нь царцаасан бол энэ нь ажилчдын эрх ашгийг хөндсөн, хувийн хэвшлийг дарамталж буй бодит кейс болохоор байна. 

https://time.mn/uPl.html

скачать dle 12.0