Мэдээ мэдээлэл

Дэлхийд тэргүүлэгч Apple компани говийн Мазаалай баавгайны талаар баримтат кино хийж, дэлхийд таниулна

Хуваалцах:

Ингэснээр дэлхий нийтэд Монгол улсын бахархалт амьтныг сурталчлах ажилд томоохон дэмжлэг болж буй талаар Говийн мазаалай хамгаалах сангаас мэдээллээ. Тус сан 2017 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Лоокпилм компанитай хамтарч мазаалай хэмээх баримтат кино хийж байсан Европын холбооны улсуудад тухайн үедээ мазаалайг таниулж чадсан сайн жишээ болсон юм.

Сануулахад, Засгийн газрын тогтоолоор мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарласан. Өнгөрсөн оны байдлаар манай улсад нийт 52 мазаалай баавгай бүртгэгджээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгай хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрөгч есдүгээр сард байгуулсан юм. Уг ажлын хэсгийн хуралдаанаар мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн баталжээ. Мөн жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг мазаалай баавгайн өдөр болгохоор хэлэлцэж байв. 

скачать dle 12.0