Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

50 гаруй насны жолооч тоглоомын талбайн хашаа мөргөж, 3 ХҮҮХЭД гэмтсэн ноцтой хэрэг гарчээ

Хуваалцах:

50 гаруй насны жолооч тоглоомын талбайн хашаа мөргөж, 3 ХҮҮХЭД гэмтсэн ноцтой хэрэг гарчээ

 

"Приус-20" маркын автомашин нь тоглоомын талбайн хашааг мөргөж, тухайн байршилд тоглож байсан хүүхдүүдийг мөргөсөн тухай бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Тэгвэл  энэ талаар эх сурвалжаас тодруулахад, "Осол ХУД-ийн нутаг дэвсгэр, Яармагийн Вива сити орчимд болсон.  Жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Ослоос болж 3 ХҮҮХЭД гэмтсэн" гэв. Уг жолооч 50 гаруй насны хүн байжээ. 

Одоогийн байдлаар гэмтсэн хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байна.

скачать dle 12.0