Нийгэм

CONNECTED чуулганаар дэлхийн дээд боловсролын өрсөлдөх чадварын талаар хэлэлцлээ

Хуваалцах:

CONNECTED чуулганаар дэлхийн дээд боловсролын өрсөлдөх чадварын талаар хэлэлцлээ

2024 оны 10-р сарын 18-19-ний өдрүүдэд Казахстан улсын нийслэл Астанад дэлхий дахины ирээдүйн дүр төрхийг соёл, гүн ухаан, технологи, инноваци, ертөнцийг үзэх үзэл, байгальтай харилцах харилцаа гэх мэт өргөн цар хүрээнд ойлгоход чиглэгдсэн олон улсын бага хурал болж байна.

CONNECTED чуулганаар дэлхийн дээд боловсролын өрсөлдөх чадварын талаар хэлэлцлээ

Энэхүү арга хэмжээний гол сэдвийн нэг нь “Ирээдүйн боловсрол ба шинжлэх ухаан” байв.  Хэлэлцүүлэгт оролцогчид дэлхийн манлайллын оюуны капиталыг бүрдүүлэх, дээд боловсролын өрсөлдөх чадварын стратеги боловсруулах, орчин үеийн сорилт, боломжуудыг харгалзан шинжлэх ухааны шинэ загварыг боловсруулах асуудалд анхаарлаа хандуулж байна.

CONNECTED чуулганаар дэлхийн дээд боловсролын өрсөлдөх чадварын талаар хэлэлцлээ
Технологийн хурдацтай дэвшил, өөрчлөлтийн одоогийн нөхцөлд боловсрол, шинжлэх ухааны үйл ажиллагааны өнөөгийн загваруудыг эргэн харах хэрэгцээ шаардлагатай байна.  Орчин үеийн боловсролын системд эдийн засаг, нийгмийн хурдацтай өөрчлөлтөд дасан зохицох цаг тийм ч арвин биш.  Сургалт, судалгааны уламжлалт аргууд нь ирээдүйн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд нийцэхгүй, хоцрогдох төлөвтэй байна.

CONNECTED чуулганаар дэлхийн дээд боловсролын өрсөлдөх чадварын талаар хэлэлцлээ

“Дээд боловсролын дэлхийн өрсөлдөх чадвар: Стратеги боловсруулах нь” сэдэвт хуралдааны үеэр илтгэгчид орчин үеийн дэлхийн хурдацтай өөрчлөлтөөс улбаалан улс орнуудын дээд боловсролын салбар дахь өрсөлдөөн улам ширүүсч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.  Боловсрол даяаршиж, хил хязгааргүй болж байна.

Их, дээд сургуулиуд, боловсролын байгууллагууд өндөр чанартай сургалтыг явуулахын зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрээс оюутан, судлаачдыг өөртөө татах стратеги боловсруулах хэрэгцээтэй тулгарч байгаа юм.  Сургалтын шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, өөрийн хөтөлбөрүүдийг олон улсын хэмжээний болгох, бизнесийн болон төрийн байгууллагуудтай иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх нь тэдэнд маш чухал.  Ийм стратегийг бий болгосноор их дээд сургуулиуд дэлхийн эдийн засагт шинэ үеийн мэргэжилтнүүдийг үр дүнтэй бэлтгэх боломжтой болно.

БНКазУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Саясат Нурбек өнөөдөр Казахстаны боловсролын систем суурь шинжлэх ухааны сургалтын хөтөлбөрийн одоо байгаа цөм бодлогыг шинэчлэх эсвэл боловсролын консерватив цөмийг хэвээр нь хадгалах гэсэн хоёрдмол бэрхшээлтэй тулгарч байгааг тэмдэглэв.  Сайдын хэлснээр, эрс өөрчлөлтүүдийн ихэнх нь хиймэл оюун ухаантай холбоотой байна.

“Үнэндээ хүн төрөлхтөн багаж гэхэд багаж биш багажийг анх удаа зохион бүтээжээ. Хиймэл оюун ухаан нь бидэнтэй ярилцаж, шинэ ойлголтыг бий болгож байна. Тэгэхээр бид амьд хүнд юуг заах заахгүй байх вэ?  Энэ мэт олон асуудал дээд боловсролд зайлшгүй нөлөөлнө” гэж сайд тэмдэглэв.

Боловсролын сургалтын үйл явцад хиймэл оюун ухааныг ашиглах асуудлыг илтгэгчид нэг бус удаа хөндөж байна.  Coursera-ийн EMEA хариуцсан захирал Николас Фуко Coursera цахим платформ дээр хэвлэгдсэн курсуудыг бий болгоход хиймэл оюун ухаан аль хэдийн голлох үүрэг гүйцэтгэж байгааг жишээ аван тайлбарлав.

“Coursera" нь сурагчдыг илүү сайн үр дүнд хүргэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа.  Энэ бол амьдралд зайлшгүй шаардлагатай маш чухал ажил юм.  Багшлах ажлыг цар хүрээгээр нь тайлбарлавал, та 400 сая оюутанд хичээл зааж байна гээд төсөөлөөд үз дээ. Өөрийн дижитал ихрийнхээ тусламжтайгаар улс орнуудын хууль, хэл, соёл бусад зүйлийг оюутнуудад өчүүхэн ч төвөггүй зааж байна гэдэг гайхалтай боломж биш гэж үү" гэж Николас Фуко хэлэв.

Coursera платформыг Казахстаны багш, сурган хүмүүжүүлэгч нарын ажилд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

Шинжлэх ухаан, Дээд боловсролын сайд Саясат Нурбек, ойрын хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас авахуулаад ахлах сургууль хүртэл бүх шатны багш нар энэ платформыг сургалтандаа ашиглах, улмаар ур чадвараа дээшлүүлэх боломжуудын талаар талууд хэлэлцээр хийж байгааг тэмдэглэв.

Coursera платформ одоогоор хамтын ажиллагааны хүрээнд, казах багш нарын боловсруулсан 5 курс хичээлийг цахимд байршуулж, дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой болсон юм.

“Connected-2024” чуулга уулзалтад 20 гаруй орны 1500 орчим төлөөлөгч оролцож байгаа билээ. Манай цаг үеийн гол сорилт, боломжуудад дүн шинжилгээ хийхийн тулд уг чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс өөрчлөлт хувьслын талаар дагнан судалдаг томоохон төлөөлөгчдийг цуглуулж, дэлхийн хамтын үнэт зүйлсийг сурталчлах, мэдлэг, туршлагаа ухамсартайгаар ашиглахад анхаарлыг нь хандуулж байна.
Ирээдүй судлаачид, философич, инноваци, технологийн салбарын эрдэмтэд, төслүүдийн удирдагчид, төр болрн шашны зүтгэлтнүүд, дэлхийн тэргүүлэх EdTech компаниудын үүсгэн байгуулагч, мэргэжилтнүүд, Олон улсын байгууллага, үндэстэн дамнасан корпорацууд оролцож байна. CONNECTED-ийн ерөнхий ивээн тэтгэгчээр хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч AITAS холдинг ажиллажээ.
Уг арга хэмжээний стратегийн түншүүдээр Казахстан улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Казахстан улсын Гэгээрлийн яам, Боловсролын тогтвортой хөгжлийн сан ажиллаж байна.

скачать dle 12.0