Мэдээ мэдээлэл

Нөхөрлөл өвдөлт намдаах ШИДТЭЙ

Хуваалцах:

Нөхөрлөл өвдөлт намдаах ШИДТЭЙ

 

11 дүгээр сарын 11-ны өдрийг олон улсын нөхөрлөлийн өдөр (International Day of Friendship) юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэх тухай шийдвэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд 65 дугаар чуулганаасаа гаргажээ. Тиймээс нөхөрлөлийн ач холбогдлыг өгүүлье.

 Нөхөрлөл эрүүл зуршилтай болгодог

"Бид өөрсдийн хамгийн ойр дотнын таван хүний нэгдэл нь юм бол тэдний зуршлыг дуурайх нь хэвийн үзэгдэл юм" гэж алдарт сэтгүүлч Сэтгүүлч Кэйт Ливер хэлсэн байдаг. Түүний өгүүлсэнчлэн нөхөрлөл нь зуршлийг дадал болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Судлаачид нөхөрлөлийн талаар маш өргөн хүрээний судалгаа хийж, эрүүл хооллодог найзуудтай байх нь эрүүл хооллох магадлалыг тав дахин нэмэгдүүлдгийг олж тогтоожээ. Нийгмийн ухааны журналд нийтлэгдсэн өөр нэг судалгаагаар найзууд нь дасгал хийдэг бол бас дасгал хийх магадлал өндөр байдаг аж. Түүнчлэн сэтгэл түгших болон өвдөлтийн гол анагаагч хүч бол нөхөрлөл гэдгийг сэтгэл судлаачид өгүүлжээ. 

Нөхөрлөл нь морфиноос илүү өвдөлт намдаадаг

Чикагогийн Их сургуулийн сэтгэл зүйч Жон Касиоппогийн тогтоосноор, нөхөрлөл нь сэтгэл зүйн маш олон асуудлыг анагаах, сэргийлэх эм болж чаддаг аж. Учир нь ганцаардал стрессийн дааврын түвшинг нэмэгдүүлж сэтгэлийн хямрал, түгшүүр, нойргүйдэлд илүү өртөмтгий болгодог. Харин нөхөрлөл нь эсрэгээрээ окситоцин, допамин, серотонины боловсруулалтыг дэмждэг байна. Эдгээр нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд ач тустай нөхөрсөг, дулаан, тайван мэдрэмж төрүүлэгч дааврууд юм. Түүгээр ч зогсохгүй нөхөрлөл нь бие махбодыг өвчнөөс хамгаалдаг аж. Тухайлбал, зүрх судасны эрүүл мэндэд тустай бөгөөд нөхөрлөл нь морфиноос илүү өвдөлт намдаадаг болохыг Оксфордын Их сургуулийн судлаачид тогтоосон байна. 

Найзтай бол урт насална

Нийгмийн идэвхтэй, зорилготой өндөр настнуудын амьдралын хожуу үеийн сэтгэл ханамж өндөр байдаг болохыг Medical News Today мэдээлсэн байна. Сонирхолтой нь, ахмадуудын хувьд нийгмийн идэвх, зорилгыг өдөөгч хамгийн чухал хүчин зүйл нь нөхөрлөл, хүрээлэл байдаг аж. Өөрөөр хэлбэл, найз, нөхөд хүрээлэлтэй, нийгмийн идэвхтэй харилцаанд байдаг ахмадууд илүү сэтгэл ханамжтай амьдардаг бөгөөд энэ нь биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд нь эерэг нөлөө үзүүлдэг аж. 

Ажлын сайн найз амжилтад хөтөлнө

Америкийн Хүн амьдралын судалгааны төвөөс "Хүмүүс гэр, сургууль, сүм зэргээс илүүтэй ажлынхаа хамт олонтой илүү нөхөрлөх магадлал өндөр болсон” гэж мэдээллэсэн бөгөөд хүмүүс ажлын хамтрагчтайгаа хурдан найзалдаг гэдгийг онцолжээ. Пенсильванийн их сургууль болон Миннесотагийн их сургуулийн судлаачид ажлын байран дээрх нөхөрлөл ажлын бүтээмж нэмэгдүүлдгээс гадна тэд илүү сайн харилцаж, бие биедээ урам зориг өгөн тууштай ажиллахад чухал нөлөө үзүүлдэг аж. Мөн Олон Улсын Нийгмийн Судалгааны Хөтөлбөрийн (ISSP) дэлхийн судалгаагаар хүн хоорондын  харилцаа нь ерийн ажилтны сэтгэл ханамжид багагүй буюу мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлдэг гэжээ. Мөн ажлын байрны сэтгэл ханамжид нөлөөлдөг 12 гол хүчин зүйлээс ажлын найз гэх ойлголт нэгдүгээрт ордог аж. 

скачать dle 12.0