Эдийн засаг:
Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд ээлжит хяналт, шалгалт хийх журмын дагуу өнөөдөр буюу 2 дугаар сарын 20-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг МУХБ-ны удирдлагуудтай уулзаж шалгалтын удирдамжаа танилцууллаа.
Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны төлөөлөл багтжээ. Ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат нар ажиллах юм.ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж 30 хоногийн дотор дүгнэлтээ гаргана. Шалгалтаар хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулж байсан эсэх, татан төвлөрүүлсэн эх үүсвэр, тэр дундаа Чингис, Самурай бонд, дотоодод гаргасан бонд, батлан даалтын эргэн төлөлтийн байдал, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, хяналт шалгалт, зээлийн эргэн төлөлтийн түвшин, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт хэр оновчтой байгаа эсэхэд шалгалт хийнэ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт, хөрөнгө оруулалтын үр өгөөж гэх мэт бүхий л чиглэлээр энэ удаагийн шалгалт явуулж МУХБ-ны үйл ажиллагааны талаар ерөнхий дүгнэлт хийхэд шалгалтын зорилго чиглэж байна.
Чингис, Самурай бондуудын зарцуулалт, эргэн төлөлттэй холбоотой асуудлууд олон нийтийн дунд эргэлзээ дагуулсан хэвээр байна. Энэ бүхнийг нэг талд нь гаргаж ил тод байдлыг нэмэгдүүлэх, бонд, зээлтэй холбоотой нууцын зэрэгтэй материалуудтай танилцаж шаардлагатай гэж үзвэл нууцын жагсаалтаас гаргах нь зүйтэй. Засгын газрын зүгээс МУХБ-ны зээлийн асуудлууд нууцын зэрэглэлтэй байх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Ажлын хэсгийн гишүүд ажил үүргийнхээ хувиар нууц материалтай гарын үсэг зураад танилцах эрхтэй. Танай байгууллагын зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хэсгийн шалгалтын үйл ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье.
МУХБ-ны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат: 2016 оны 9 дүгээр сард МУХБ-ны шинэ удирдлагууд ажил авахтай зэрэгцэн Засгийн газрын ээлжит шалгалт орсон. Шалгалтаас гарсан дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч хуулийн байгууллагад шаардлагатай баримт материалыг шилжүүлэн хамтран ажиллаж байна. Цаашид дахин ийм алдаа зөрчил гаргахгүй байх тал дээр мөн онцгой анхаарч байгаа. МУХБ-ны хуулийг 2017 оны 2 дугаар сард шинэчлэн батлуулсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хяналтыг хэд дахин нэмэгдүүлж, сар бүр тайлан мэдээгээ Монголбанк, ЗГХЭГ, Сангийн яаманд хүргүүлж байгаа. Өнгөрсөн 2018 онд Монголбанк, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд шалгалтаар орж ирсэн. Жилд дундажаар 3-4 газар шалгалт хийдэг болсон. МУХБ-ны шинэчилсэн хуулиар Засгийн газраас 2 жилд нэг удаа шалгалт хийхээр зохицуулагдсан байдаг. Үүний дагуу 2018 онд орох байсан ээлжит шалгалт энэ жил орж ирж байна. Манай байгууллагын зүгээс ирсэн бүх шалгалтад хуулийн дагуу бүх матералиа бүрэн дүүрэн гаргаж шалгуулдаг. Энэ удаад ч мөн хааж нуух асуудал байхгүй. Та бүхний ажлыг бүх талаар бүрэн дэмжинэ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18