Эдийн засаг:
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхоны барилдах эрхийг 4 жил буюу 2022 оны 9 сарын 19 хүртэл хасахаар болсноо мэдэгдлээ.
П.Орхон "Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон юм. Гэвч түүнээс допинг илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдан барилдах эрхийг хасахаар болсон. Харин П.Орхон “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, гадны нөлөөтэй надад нотлох баримт бий” гэдэг ч UWW-гээс ийнхүү шийдвэрээ гаргажээ.
П.Орхон нь Алдар спорт хороо, Аваргууд академийн бөх бөгөөд энэ жил 26 настай, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гран при”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гран при”-гийн хүрэл, Испанийн Гран пригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга тамирчин юм.
Д.ӨлзийсайханЭх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18