Дэлхийд

Бангладешт гал түймрийн улмаас олон арван хүн амиа алджээ

Хуваалцах:

Лхагва гарагийн орой Бангладешийн нийслэл Дака хотын орон сууцны дүүрэгт гал түймэр гарсны улмаас 69 хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн тухай тус хотын гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгчид пүрэв гарагт мэдээлэв.
Гэмтэж бэртсэн хүмүүсийн олонхи нь ноцтой түлэгдсэн байсан бөгөөд тэдгээрийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Лхагва гарагийн 23 цагийн орчимд хийн баллон дэлбэрсэн нь гал түймэр гарах шалтгаан болсон бөгөөд 5-6 байшин руу тархсан ажээ.
Гал түймрийг унтраах ажилд гал түймэртэй тэмцэх газар болон иргэний хамгаалалтын байгууллагын 37 багийн албан хаагчид гар бие оролцжээ.
Бангладешт чанаргүй баригдсан барилгууд нь янз бүрийн осол аваар гарах гол шалтгаануудын нэг болдог бөгөөд үүний улмаас олон зуун хүн харамсалтайгаар амь насаа алдсаар байна.
Түүнчлэн 2010 онд Дака хотод гарсан орон сууцны түймрийн улмаас 124 хүн амиа алдсанаас хойшхи есөн жилийн хугацаанд гарсан хоёр дахь томоохон түймэр энэ болжээ. скачать dle 12.0