Эдийн засаг:
Дэлхийд томоохонд тооцогддог Язаки корпорацын төлөөллүүд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай уулзаж, сэргээгдэх эрчим хүч, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн талаар санал солилцож, хамтран ажиллах зөвшилцөлд хүрлээ.
Хэнтий аймагт Язаки Эрчим хүчний корпрацийн гүйцэтгэх захирал Казуно Шимизү, Тоширо Онодэра, корпорацийн Системийн хөгжүүлэлт, дулааны эрчим хүчний хэлтсийн менежер Мотоми Изанаги, Язаки эрчим хүчний корпорацын Бээжин дэх төлөөлөгч Вэй Зэнг нар хүрэлцэн ирсэн юм. Төлөөлөгчид Язаки корпорац нь байгаль орчныг халамжлан, нийгэмд хувь нэмэр оруулж, бүх оролцогч талуудад итгэх итгэлийг бий болгодог. Тиймээс байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлд урт хугацаанд хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж, Дани улс, БНХАУ-ын Бээжин хотод хэрэгжүүлсэн ажлын туршлагаасаа танилцуулав. Тухайлбал, Язаки энерги компанийн Бээжинд хийсэн төсөл үр дүнтэй болж, Агаарын бохирдолд цэг тавьсан гэдгийг онцлов. Мөн БНХАУ-д 2021 онд 1,2 тэрбум км квадрат талбайг сэргээгдэх эрчим хүчээр халаах гэж буйг дуулгав. Түүнчлэн 1974 онд дэлхийн анхны нарны дулааны эрчим хүчээр ажилладаг агааржуулалтын системийг, 2008 онд модны биомассын эрчим хүчээр хангах системд шилжүүлэн экологид ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг урт хугацаанд үйлдвэрлэж ирсэн туршлагаа ярьж, Хэнтий аймгийн хөгжлийн бодлоготой танилцлаа.
Н.Ганбямба Хэнтий аймаг ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн бодлого боловсруулсан анхны аймаг. Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөртэй Язаки корпорацын дэвшүүлсэн санал уялдаж байгаа учраас хамтран ажиллахаа илэрхийллээ. Гаднын инженер, судлаачдад аймгийн дулааны шугам, айл өрхүүдийн халаалтын горим, жижиг дунд үйлдвэрүүдтэй хоёр өдрийн турш танилцаж, аймгийн даргатай зөвшилцөлд хүрлээ.
Талууд эхний ээлжид том үйлдвэр гэлгүйгээр сум, орон нутаг, айл өрх, албан байгууллагын хэрэгцээнд нийцүүлсэн, эдийн засгийн өндөр хэмнэлттэй дулаан үйлдвэрлэл, халаалтын системийн загвар боловсруулах, судалгаа гаргахаар боллоо. Өөрөөр хэлбэл эхний жил 1-2 өрх, нэг ААН-д бие даасан дулааны системийг нар, цахилгаан хосолсон, биомасс цахилгаан, нар, салхины энергиэр гэх мэтчилэн хосолсон байдлаар шийдэхээр болов. Язаки эрчим хүч корпорацын төлөөллүүд ирэх 4-р сард Хэнтий аймагт ирж, ажлаа эхлүүлнэ.
Дашрамд сонирхуулахад Язаки үйлдвэр нь анх 1921 онд байгуулагдсан. 100 шахам жилийн хугацаанд Дэлхийн 46 оронд 167 компани нийт 306.1 мянган ажилтантай болжээ. Дэлхийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг гол бүтээгдэхүүн нь автомашины цахилгаан утас, метр, электрон эд ангийн үйлдвэрлэл юм. Түүнчлэн агааржуулалтын тоног төхөөрөмж, нарны дулааны хувиргагч төхөөрөмж, хийн тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан төхөөрөмж зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56