Эдийн засаг:
Уг хуралд Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч н.Эрдэнэбат, Үйлдвэрчний эвлэлийн хорооны идэвхитэн гишүүн н.Буянбилэг, Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга н.Долгор, хуульч Б.Тунгалагнаран нарын хүмүүс оролцлоо.
Тэдий мэдээлж буйгаар “2017 оны зургадугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 02-ны хооронд Оюутолгой ХХК ажил мэргэжлүүдэд хөдөлмөрийн хэвийн бус үнэлгээг хийлгэж, цахим хуудас дээрээ нийтэлсэн. Үүнийг АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэнд институтээр хийлгэсэн аж. Гэтэл тус байгууллага нь хэвийн бус, хортой ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлт дүгнэлтийг хийх эрхгүй болох нь тогтоогдсон.
Уг судалгааг хийж байхад МХЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн судлалын төвөөс хөдөлмөрийн хортой нөхцлийн үндсэн жагсаалтад орсон 77-р тогтоолд орсон ажил мэргэжил, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн судлалын төв ганцаараа хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх үндэслэлтэй юм гэдгийг гаргаж ирсэн.
Энэ асуудлаа бид Оюутолгой ХХК-д тавьж, хүнд хортой нөхцөлөөс хасагдсан ажлын байрны хэвийн бусыг буцаан олгох, мөн хэвийн бусаас хасагдсан хугацааны цалингийн нөхөн эргүүлэн олгохыг хүссэн боловч Оюу толгой ХХК хүлээн аваагүй. Тэд “Монгол Улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас энэ асуудал үүссэн байна” гэж хэлсэн. Бид Монгол Улсын агентлагуудаас авсан эдгээр бичиг баримтуудыг танилцуулсан боловч албан гэж авч үзээгүй. Иймд Хөдөлмөр орчны Эрүүл мэнд судлалын институтттэй очиж уулзаад “Та бүхний албан бичгийг үндэслээд Оюу толгой ХХК хөдөлмөрчдийнхөө хэвийн бусын нэмэгдлийг хассан байна. Үүндээ тайлбар өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Үүний хариуд “Бидний хийсэн дүгнэлт бол ажилчдын цалинг хасах үндэслэл болохгүй, үнэлгээ нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах дүгнэлт болж очдог” гэсэн. Үүнийг дүгнэж үзвэл, Оюутолгой ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийг үл харгалзан зардал хэмнэх ажлынхаа хүрээнд ажилчдын хэвийн бус нөхцөлийг хассан байгаа юм.
Үүний дараа бид Хөдөлмөрийн хамтын маргаан гэгчийг үүсгээд Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлт ирүүлэхэд Засаг дарга хамгийн маргааны зуучийг томилсон боловч Оюутолгой ХХК оролцоогүй. Дараа нь хөдөлмөрийн арбитрыг томилоход мөн л оролцоогүй хэрнээ Сүхбаатар дүүргийн Засаг даргыг үндэслэлгүй хамгийн маргаан үүсгэсэн хэмээн шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Ийм маягаар бидний ажлыг тасалдуулах, сунжруулах арга хэмжээг удаа дараа авч байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд өргөдөл гаргана гэдгээ мэдэгдэж байна” хэмээлээ.
Хуульч Б.Тунгалагнаран “Хамгийн гэрээний заалтад хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг уул уурхай хүнд нөхцөлд ажиллаж буй ажиллагсдад олгохоор заасан. Гэвч гэрээн дээр заасан мөнгийг ажилчдад олгохгүй байх нэг арга нь мэргэжлийн бус байгууллагаар дүгнэлт гаргуулж, хүнд хортой нөхцөлд ажиллаж буй хүмүүсийн нэмэгдлийг хассан явдал юм. Энэ нь хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн. Тухайлбал,
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох Газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай 77 дугаар тушаалыг зөрчсөн. Уг тогтоолд ямар ажлын байрууд энэхүү ангилалд багтахыг тогтоочихсон байхад АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэнд институтээр дүгнэлт хийлгүүлсэн. Ингэхдээ 90 ажлын байраас 60-ыг нь хүнд хортой нөхцөлөөс хөнгөн нөхцөл рүү шилжүүлж, нэмэгдлийг нь хассан.
- Хөдөлмөрийн сайдын 2015 оны А223 тоот тушаалын хавсралт "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам"-ын 3.6-р зүйл: Хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах асуудлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв нь хариуцаж гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж дүгнэлт гаргах эрхгүй этгээдээр дүгнэлт гаргуулсан.
Өөрөөр хэлбэл, Оюутолгой ХХК нь дүгнэлт гаргах эрхгүй байгууллагын тайланг үндэслэн 90 ажлын байраас 60-ыг нь хүнд хортой нөхцөлөөс хөнгөн нөхцөл рүү шилжүүлж, ажилчдынхаа нэмэгдлийг нь хассан нь хууль зөрчиж байгаа явдал хэмээн үзэж байгаа юм байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18