Мэдээ мэдээлэл

“ПЕТРОВИС”-ИЙН Ж.ОЮУНГЭРЭЛ СУРГУУЛЬ ДЭЭРЭМДЭХИЙГ ЗАВДСАН УУ

Хуваалцах:

Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “British School of Ulaanbaatar”  сургууль руу үл таних 20 гаруй хүн дайрч, сургуулийн захирал Ц.Ариунааг нь барьцаалж, хүч хэрэглэн түрэмгийлсэн хэрэг гарчээ.

Үймээн самуун үүсгэсэн хүмүүсийг цагдаагийн ажилтнууд очиж шөнийн 00.00 цагийн үед тараасан гэх мэдээлэл байна. Үл ойлголцол, маргаан, дээрэм үүсэх болсон шалтгаан нь сургуулийн 51, 49 хувийн асуудлаар ийм асуудал үүссэн гэх.
Тэгвэл тус сургуулийн 51 хувийг эзэмшдэг “Петровис”-ийн захирал Ж.Оюунгэрэл дээрх сургуулийг дээрэмдэхийн тулд бусдыг хөлсөлж, хүч хэрэглэж дайруулсан гэх мэдээллийг сургуулийн удирдлагууд өгсөн юм.

Тус сургуулийг анхлан санаачилж, үүсгэн байгуулсан Ц.Ариунаа мэдэгдэл хийсэн байсан.

Тэрбээр “Ямар нийгэмд, ямар хууль засаглалтай оронд ажиллаж амьдарч байгаагаа мэдмээр байна. Гэгээн цагаан өдөр сургуулийг минь булааж авахаар хүч түрэмгийлж дайрч давшилж, сургуулийнхаа гадаа барьцаанд орлоо. Энэ сургуулийг үүсгэн байгууллахад хэний хүч, оролцоо байсныг хэн ч мэдэхгүй. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс ингэж дээрэмдэж болдог юмуу. Ж.Оюунгэрэл эгч энэ сургуульд хөрөнгө оруулсан нь үнэн. Би итгээд 51 хувийг эзэмшүүлсэн. Гэтэл үлдсэн 49 хувийг нь авахаар ингэж улайрч дайрч болох уу. Миний санаачилсан, миний байгуулсан сургууль юм шүү. Гадаадаас багш нарыг яаж авчирдаг гэж санана. Өнөөдөр АНУ-аас энд суугаа Элчин сайд иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовоод сургууль дээр хүртэл ирсэн байна” гэж уйлан мэдэгдэл хийжээ.

Тэгвэл энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.

Ер нь зарчим тодорхойгүйгээс нэг нь мөнгөө өгсөн, нөгөө нь хүний юман дээр өөрийн юм шиг ажилласан гээд л маргаан үүссэн юм шиг байгаа юм. Шүүх нь шийдээд л бүх факт баримт дээр тулгуурлаад гол асуудлыг гаргаад ирнэ дээ. Төлбөртэй сургууль учраас яаж ашгаа хуваах тал дээр маргаан үүссэн байхыг үгүйсгэхгүй юм.

О.Гэрэл
Оллоо.mn скачать dle 12.0