Эдийн засаг:
Өргөст хэмх нь хоол хүнс, салат, зууш гээд олон төрлийн зоогонд хэрэглэгддэг айл бүрт заавал байх ёстой ногооны нэг. Тэгвэл амархан аргаар гэртээ тарьж сураарай.
1. Арчилгаа, тоосонцор бага шаарддаг өргөст хэмхний үрийг сонгоорой. Гэрийн нөхцөлд ургуулж тарих гэж байгаа бол давжаа өргөст хэмхний үр илүү тохиромжтой.
2. Өргөст хэмх ургуулахад тохиромжтой гүнзгий ёроолтой том сав сонгоорой. Энэхүү ногоог ургуулахад томхон орон зай хэрэгтэй учир том цонх эсвэл балкон дээр тарихад тохиромжтой.
3. Савны ёроолд бага зэргийн хайрга чулуунуудыг хийнэ. Энгийн жижиг чулуунууд ч болно.
4. Савыг хар шороо болон бордоогоор дүүргэнэ. Хар шороо болон бордооны харьцаа 50/50 хувийн хэмжээтэй байх хэрэгтэй.
5. 4-5 ширхэг үрийг хөрсөнд 12мм гүнд суулгаж булна. Үндсийг өнгөцхөн зөөлөн бүрэх ба ингээд хөрс бүхэлдээ нортол сайтар усална.
6. Нарны гэрэлд тавих ба өдөрт дор хаяж 6 цаг нарны гэрэлд байх хэрэгтэй. Ингээд үрийг 5-7,5см болтол өөрөөр нь ургуулна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56