Улс төр

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдлоо

Хуваалцах:

МҮХАҮТ-ын их хурал өчигдөр өглөөнөөс хойш хуралдаж, өнөөдөр өглөөний 05 цагт  Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн даргаа томилсон байна. Дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа танхимынхан Ерөнхийлөгч, Танхимын дарга, МҮХАҮТ-ын орлогч дарга, Танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилдог.   
Энэ жил МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр дэвшин өрсөлдөж, О.Амартүвшин олонхийн санал авчээ.
О.Амартүвшин 2005 оноос Увс Хүнс Компанийн Захирлаар ажиллаж бизнесийнхээ гарааг эхэлсэн бөгөөд UFC группийн үүсгэн байгуулагч юм.  2007 оноос UFC группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын даргаар томилогдон ажиллаж байна. 
Б.Азскачать dle 12.0