Эдийн засаг:
Нийслэлийн авто замын халтиргаа гулгааг арилгах зорилгоор цацдаг давс, тусгай бодисын нөөц хангалттай байгаа гэж өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэв. Жил бүр тусгай бодис болон давс авахад 350-400 сая төгрөгийг Захирагчийн ажлын албаны урсгал зардалд тусгадаг байна.
Тусгай зориулалтын бодис тонныг нь 470 мянган төгрөгөөр худалдан авсан талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярьжээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1400 тонн бодис, 2000 гаруй тонн давс нөөцөлсөн байна. Гадна орчинд хасах 20 хэмээс дээш хүйтэрсэн үед замын халтиргаа, гулгааг хайлуулах зорилгоор тусгай зориулалтын бодис ашигладаг байна.
Харин нийслэлийн хэмжээнд 1500-2000 тонн тусгай зориулалтын бодис, 2500-3000 тонн давсыг өвлийн улиралд хэрэглэдэг байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
“Дада” яаж амьд гарсан бэ?
3-10-2024, 17:14
Монгол компани Филиппинд амжилттай
2-10-2024, 16:27
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар
30-09-2024, 16:53
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар
30-09-2024, 16:52
"Шулам бурхан роман" номын нээлт болно
30-09-2024, 15:06