Эдийн засаг:
Хичээлийн жилийн 3-р улирал эхэлж байхад хүүхдүүд шинэ сурах бичигтэйгээ золгож байна. Зарим нь бүр сураггүй.Хэвлэлтээс гарах эсэх нь ч бүрхэг. Өнгөрсөн 2 улирлын турш дунд ангийн сурагчид сурах бичиг байхгүй. Багшийн канондсон цаасаар л хичээл явж байна.
БСШУЯ-аас зарласан сурах бичгийн тендэрийн 60-80 хувийг эрх баригч намын улс төрчдийн компани авдаг. Өрсөлдөгчид нь шүүхддэг. Жонхуурсаар байгаад 11 сар хүргэсэн. Хэвлэсээр байгаад 3-р улирлын эхээр л хагас дутуу сурах бичигтэйгээ золгож байна. /Шинэ сурах бичиг нь агуулга, хэвлэлтийн нуль алдаа..../
Бага анги буюу 1-5-р ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100% үнэгүй хангадаг бол 6-12-р ангийн сурах бичгийн 40%-ийг төрөөс үнэгүй хангаж, үлдсэн 60%-ийг БСШУСЯ-ны сонгон шалгаруулалтаар хэвлэлийн компаниуд хэвлэж, худалдан борлуулдаг журамтай.
2018 онд үнэгүй тараах сурах бичгийн хэвлэлтэд улсын төсвөөс 3,5 тэрбум нь зарцуулжээ. Энэ мөнгөнөөс
1. “Мөнхийн үсэг” 35 хувь буюу 1,1 тэрбум
2.“Соёмбо принтинг” 21 хувь буюу 706 сая
3.“Сод пресс” 16 хувь буюу 324 сая
4.“Бит пресс” 6 хувь буюу 270 сая
5.“BCI” 11 хувь буюу 355 сая
6. “Ном хур” 7 хувь буюу 267 сая төгрөг тус тус авчээ
2018 онд улсын төсвийн хөрөнгөөр хэвлэгдсэн нийт 1 сая 900 мянга орчим сурах бичгийн 60 орчим хувийг “Мөнхийн үсэг”, “Соёмбо принтинг ” гэсэн 2 компани хувааж авчээ. “Мөнхий үсэг ” нь МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг, Гадаад харилцааны дэд сайд Б. Батцэцэгийн хувийн компани бол “Соёмбо принтинг” нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Амарбаясгалангийн компани юм.
Сурах бичгийн тендэрт шалгарсан компаниуд төсвөөс үнэгүй хэвлэгдэх сурах бичгийн үнийг авахаас гадна БСШУСЯ-ны сонгон шалгаруулалтаар тогтоож өгсөн тарифын дагуу 6-12-р ангийн сурах бичгийн 60%-ийг хэвлэж, худалдан борлуулах эрхийг авдаг .
Нийт 2 сая 300 мянга орчим сурах бичгийг хэвлэн борлуулах 6,2 тэрбум төгрөгийн тендэрт нэр бүхий 6 компани шалгарсан.
Эдгээрээс
“Мөнхийн үсэг” 43 хувь буюу 2,6 тэрбум
“Соёмбо принтинг” 31 хувь буюу 1,8 тэрбумын сурах бичиг борлуулах эрх авсан нь сурах бичиг худалдан борлуулах тендэрийн 80 орчим хувийг мөн л дээрхи 2 улс төрчийн компани хувааж авчээ.
Гэвч сурах бичиг хугацаандаа хэвлэгдсэнгүй. Эрх баригч намын эрх сүрээр далайлгаад өнөөдөр сурагчдыг бүтэн 2 улирлын турш сурах бичиггүй хичээллүүлсний хариуцлагыг хэн ч ярихгүй байна. 09 сарын нэгэнд сурах бичиггүйн эрхэнд арга буюу хуучин сурах бичиг худалдаж авна. Хичээлийн жилийн дундаас хуучин нь хэрэггүй болж дахиад шинийг авах болно. Айл өрхүүд жилд 2 удаа сурах бичиг худалдаж авах мөнгө, шинээрээ хаягдал болж байгаа тэр их цаасны хог гээд эдийн засаг, экологийн асар их хохирол учруулж байна. Эрх баригчдын өөрсдийн нь сонгуулийн сурталчилгааны эрээн цаасыг хэвлэж өгдөгийн төлөө дээрхи компаниудад давуу байдал олгосон уу!!!
Тэдэнд Монголын мянга мянган сурагчдын сурч мэдэх эрхэнд халдаж, бүтэн 2 улирал сурах бичиггүй хичээлүүлэх ЭРХ бий юу?????
Ирээдүй хойч үеийг нийтээр нь мэдэхгүйн МУНХАГ-т живүүлэх энэ бусармаг үйлдлийг эцэг эхчүүд тэвчих ёсгүй!!!! Сурах бичиг та нарын сонгуулийн сурталчилгааны цаас биш.
Ийгл ТВ энэ асуудлаар “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн болно.Дэлгэрэнгүйг Eagle news хуудснаас бүрэн эхээр нь үзэж болно.
Сэтгүүлч Б.Отгон 2019,03,04
https://www.facebook.com/Setguulch.B.Otgon/posts/1256564524494017
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18