Мэдээ мэдээлэл

Транзит тээврийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана

Хуваалцах:

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажлаа хүлээн авснаас хойш салбарынхаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, салбар тус бүр дээр тусгайлан үүрэг чиглэл өгч, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлуудад чиглэл өгч ажиллаж байгаа билээ. Өчигдөр  тэрээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, автотээврийн салбарын ажилтан, албан хаагчидтай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран байгууллагын үйл ажиллагааны танилцуулав. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ЗТХЯ болон АТҮТ онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна. Үүний тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох, жолооч нар мэргэшсэн байх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй байх зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай” хэмээн уулзалтын үеэр хэллээ.
Түүнчлэн  Ази Европыг холбосон хамгийн ашигтай гарц болох Монгол Улс тээврийн салбараа хөгжүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх боломж манай улсад бүрэн бий хэмээн онцолж, цаашид транзит тээвэрлэлтийг идэвхижүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн онцоллоо.Мөн тэрээр улс, хот хоорондын зорчичгч тээврийн үйлчилгээ үзүүлж буй 1090 тээврийн хэрэгслийн GPS төхөөрөмжөөр жилд 170 мянга гаруй тээвэрлэлтийг хянаж буй Хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, хяналтын системийг цахим болгох, хяналтыг сайжруулах тал дээр томоохон ахиц дэвшил гарсан байгааг сайшаалаа.  Жилээс жилд импортоор автомашины тоо нэмэгдэж байгаа тул тээврийн хэрэгслийн дугаар олголт, бүртгэлжүүлэх үйл ажиллагааг заавал улсын дугаарын шинэ стандартыг хэрэгжүүлж, солих шаардлагагүй бөгөөд шинэ сери гаргах байдлаар зохицуулах боломжтой гэдгийг тэрээр хэллээ.


Ц.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0