Эдийн засаг:
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргааны 2015 онд авсан хориг арга хэмжээг сунгасан нь манай улсын төрийн тэргүүн Николас Мадурогийн Засгийн газрыг түлхэн унагаах үйлдлээ Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага зөвтгөх оролдлого хийж байгааг батлан харуулж байна гэж Венесуэлийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
“Венесуэлийн Засгийн газар Д.Трампын Засгийн газрын хуурамч байдлыг зэмлэн буруушааж байгаа бөгөөд улс орны байгалийн нөөц баялгийг хяналтадаа авах цорын ганц зорилгоор Венесуэлийн Засгийн газрыг түлхэн унагаах өдөөн хатгалгад чиглэгдсэн хууль бус үйлдлээ АНУ-ын Засгийн газар халхлах оролдлого хийж байгааг зэмлэн буруушаахыг олон улсын нийгэмлэгээс хүсэж байна” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.
Венесуэл дахь нөхцөл байдлын тухай 2015 оны 3 дугаар сарын 8-ны гүйцэтгэх захирамжийн хүрээнд тус улсын хувь хүмүүс, байгууллагуудын эсрэг авч хэрэгжүүлж байсан хэд хэдэн хориг арга хэмжээнүүдийн үйлчлэх хугацааг Д.Трамп өнгөрсөн мягмар гарагт сунгасан юм.
Эх сурвалж: www.TODAY.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18