Дэлхийд

Умард Солонгосын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг албан тушаалаас нь чөлөөлжээ

Хуваалцах:

ПАРИС. /ТАСС/.Умард Солонгосын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдсэн Францын Сенатын тамгын газрын ажилтан Бенуа Кеннедийг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай телевизийн “BFM” суваг мэдээлсэн байна. Францын парламентын дээд танхимын мэдэгдэлд дурдсанаар, Кеннедийг албан тушаалаас нь түр хугацаанд чөлөөлжээ.


Кеннедийн ажлын өрөөнд нэгжлэг хийхийг Сенатын даргаЖерар Ларшезөвшөөрсөн бөгөөд сэжигтний ажил үүрэгтэйгээ холбогдуулан явуулсан ажиллагаа, гаргасан байж болзошгүй зөрчлийн талаархи дэлгэрэнгүй илтгэл тайланг танилцуулахыг тэрбээр Ерөнхий нарийн бичгийн дарга нараас хүссэн байна. Энэхүү тайлангийн дүгнэлтэд үндэслэн Кеннедийг түр хугацаанд албан тушаалаас нь чөлөөлөхийг Сенатын дарга хүсчээ.  

Францын Сенатын тамгын газрын ажилтныг Умард Солонгосын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн, баривчлан саатуулсан тухай “Agence France-Presse” агентлаг өмнө нь мэдээлсэн юм. Улс орны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй мэдээллийг гадны улсад зориулан цуглуулж, нийлүүлсэн хэрэгт түүнийг сэжиглээд байгаа юм.скачать dle 12.0